Frequently Asked Question

27. ТТ11(1) маягт зөрсөн эсэх
Last Updated 4 years ago

Та 2,3,4 дүгээр улирлын тайлангаа одоогын файл дээрээ хийхээр эхний үлдэгдлээ оруулж байгаа үед өмнөх улирлынхаа ХХОАТ ТТ-11 тайлангийн үлдэгдлийг оруулж өгснийхөө дараагаар ТТ-11 маягтын задаргаа болох ТТ-11(1) маягтын үлдэгдлийг мөн оруулж өгөх шаардлагатай.

image

ХХОАТ-ын задаргаа тайлангийн эхний үлдэгдлийг оруулж өгөөгүй үед Мэйн шийтний зөрсөн дүнгийн багана дээр доорх сануулга харагддаг.

image

Эхний үлдэгдлээ оруулахын тулд Мэйн шийт-Эхний үлдэгдэл оруулах- ХХОАТ ТТ-11(1) эсвэл Тайлан харах-Татвар- ХХОАТ ТТ-11(1) дээр дарж орно.

image

Тайлангийн маягтны зураг дээрх улаан дөрвөлжин доторх дүн ТТ-11 маягт дээр байна. Энэ дүнг улаан бөөрөнхий тэмдэглэгээтэй маягтууд дээр задаргаагаар нь бичээрэй гэсэн анхааруулга улаан бичиглэлээр харагдана.


image

ТТ-11(1) маягтын ногоон дэвсгэртэй толгой хүснэгтийн доор хүн тус бүр дээр задаргааг оруулж өгөх ёстой.

Ажилтныхаа нэрсийг маягт дээр оруулахын тулд Маягтын дээд талд байрлах тайлан харахын цалин цэс-ажилтны мэдээлэл дээр дарж тасархай шугамтай бүх мөрүүд дээрх мэдээллийг гараас шивж оруулж өгнө.

image

Ажилтнуудынхаа мэдээллийг оруулж дууссаны дараагаар Тохиргоо- Цалингын мэдээлэл оруулах дээр дарж хүснэгтийн В баганын алдааны мэдээг алдаа заахгүй болтол нь мэдээллээ бөглөж өгнө.

image

Дараа нь цалингийн мэдээллийн дээр байх тохиргоо товчны image

image


ТТ-11(1) маягт дээр гэрээт ажилтнаас бусад ХХОАТ тооцох болон чөлөөлөгдөх бүх хүмүүсийн нэрс орж ирсэн байх ба маягтын эхний үлдэгдэл оруулах саарал дэвсгэртэй хэсэгт С1 ийг гараас оруулна.

Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл:


Please Wait!

Please wait... it will take a second!