Frequently Asked Question

26. Ажлын хүснэгтийн цалингийн зардал ХХОАТ-тай зөрсөн эсэх
Last Updated 4 years ago

Та 2,3,4 дүгээр улирлын тайлангаа одоогын файл дээрээ хийхээр эхний үлдэгдлээ оруулж байгаа үед өмнөх улирлынхаа ХХОАТ ТТ-11 тайлангийн үлдэгдлийг хуулж бичнэ.

image

Өөрөөр хэлбэл таны одоо оруулсан байгаа ажлын хүснэгтийн 69, 70 дугаар мөрний F, G баганад буюу өмнөх улиралын үлдэгдэлд цалин гэж олгосон л бол ХХОАТ болон НДШ зардал гарсан бгаа нь харагдана. Энэ тохиолдолд бид ХХОАТ ТТ-11 маягт дээр өмнөх улирлын С2 заавал оруулж өгж байж ХХОАТ өссөн дүнгээрээ бодогдож зөв гарна гэсэн үг.

image

Мөн мэйн шийтний зөрсөн дүнгийн алдааг хянах хэсэг дээр С1 оруулаарай гэсэн ийм анхааруулга гарсан бгаа.

image

Эхний үлдэгдлээ оруулахын тулд Мэйн шийт-Эхний үлдэгдэл оруулах-
ТТ-11 маягтын саарал дэвсгэр дээрх өмнөх улирлын үлдэгдлийг оруулах баганад дүнг гараас нэг бүрчлэн шивж оруулснаар ТТ-11 маягтын эхний үлдэгдэл оруулагдана.

image

Ингэж өмнөх улирлын үлдэгдлийг оруулснаар таны тайлант үеийн дүн дээр нэмэгдэж ХХОАТ тайлан нь өссөн дүнгээрээ гарах
болно.

Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл:




Please Wait!

Please wait... it will take a second!