Frequently Asked Question
16. Ерөнхий журналыг түгжих, түгжээг хэрхэн тайлах вэ ?(2019 оны 09 сараас хойших хувилбарт )
Last Updated 4 years ago
Ямар үед журналыг түгжих вэ ?
2019 оны 09 сараас хойших хувилбарт
Улирлын тайлан гаргаж дууссаны дараа журналаа түгжих нь зохимжтой. Түгжээгүй үед та, дараа улирлын тайлан гаргахдаа өмнөх
улирлынхаа гүйлгээг санамсаргүй хөдөлгөж таны e-tax, e-balance-д шивсэн тайлангууд програмын үлдэгдэлтэйгээ зөрөх эрсдэлтэй.
Та журнал түгжих нууц үгээ сольсон үед таны хөтөлсөн журналыг хэн ч өөрчлөх боломжгүй.
2019 оны 09 сараас хойших хувилбарт
Улирлын тайлан гаргаж дууссаны дараа журналаа түгжих нь зохимжтой. Түгжээгүй үед та, дараа улирлын тайлан гаргахдаа өмнөх
улирлынхаа гүйлгээг санамсаргүй хөдөлгөж таны e-tax, e-balance-д шивсэн тайлангууд програмын үлдэгдэлтэйгээ зөрөх эрсдэлтэй.
Та журнал түгжих нууц үгээ сольсон үед таны хөтөлсөн журналыг хэн ч өөрчлөх боломжгүй.
Журналыг түгжихын тулд (Зураг-1)-ын дагуу “Тайлан харах / журнал / Ерөнхий журнал түгжих, түгжээ тайлах, нууц үг солих” товчийг сонгоно. | |
(Зураг-2)-ын дагуу та журналыг түгжих улирлыг сонгож өгнө. | |
Хэрэв та 1-3 сарын ажил гүйлгээг түгжих товчийг сонгосон бол (Зураг-3) дээрх цонх гарч ирнэ. “Yes”товчлуурыг дарснаар (Зураг-4) дээрх цонх гарч ирнэ. | |
Та 1-р улирлын тайланг түгжихын тулд (Зураг-4) -ын дагуу нууц үгээ бичиж өнгө. | |
Ингэснээр (Зураг-5) дээрх журнал түгжигдсэн гэсэн бичиг гарах ба түгжигдсэн сарууд цэнхэр өнгөтэй болно. | |
Журналыг улирал улирлаар түгжих боломжтой ба та 2-р улирлын ажил гүйлгээг түгжих бол (Зураг-6)-ын дагуу “4-6” гэсэн товчлуурыг сонгож өгнө. | |
(Зураг-7) -ын дагуу “Yes” товчийг дарж өгснөөр (Зураг-8) цонх гарч ирэх ба та нууц үгээ бичиж өгнө. | |
Ингэснээр (Зураг-9) дээрх журнал түгжигдсэн гэсэн бичиг гарах ба түгжигдсэн сарууд цэнхэр өнгөтэй болно. | |
Журналын түгжээг тайлахын тулд (Зураг-1) -ын дагуу “Тайлан харах / журнал / Ерөнхий журнал түгжих, түгжээ тайлах, нууц үг солих / Түгжээ тайлах ” товчийг сонгоно. | |
(Зураг-1) дээрх сонголтыг хийснээр (Зураг-2) дээрх цонх гарч ирэх ба та нууц үгээ бичиж өгөөд “OK” товчийг дарснаар журналын түгжээ тайлагдана. | |
Түгжээ нь тайлагдсан журналын цэнхэр өнгө арилах ба (Зураг-3) дээрх “Журналын түгжээ тайлагдсан” гэсэн бичиг гарч ирнэ. | |
Хэрэв та журнал түгжих нууц үгээ солих бол (Зураг-1)-ын дагуу “Тайлан харах / журнал / Ерөнхий журнал түгжих, түгжээ тайлах, нууц үг солих / Нууц үг солих ” товчийг дарснаар (Зураг-2) дээрх цонх гарч ирнэ. | |
Та (Зураг-2)-ын дагуу хуучин нууц үгээ бичээд “OK” товчыг дарснаар (Зураг-3) дээрх цонх гарч ирнэ. | |
Та шинэ нууц үгээ сонгохдоо дараах ашиглаж болох тэмдэгтийг сонгоно. Үүнд: латин үсэг, тоо, цэг, таслал тэмдэгтийн урт 9 хүртэл байна. (Зураг-3) | |
Та (Зураг-3) дээр шинэ нууц үгээ “magic12345” гэж оруулсан байтал Таны оруулсан нууц үг эхний 9-н оронгоор таслагдах тул таны шинэ нууц үг “magic1234” болно гэсэн үг. | |