Frequently Asked Question
Та тайлант жилийнхээ 4 дүгээр улиралын тайланг гаргаж дууссан бол жилийн эцсийн үлдэгдлээ дараа жилийн эхний үлдэгдэл болгохын тулд Tайлан харах (Mf) – Тогтмол – Дараа он руу товчин дээр дарж файлаа архивлана.
Файл архивлах гэдэг нь тухайн жилийн эцсийн баланстай файлын бааз 2 хувь болж, нэгдүгээр хувийг таны компьютерийн документс дотор хадгалагдаж, 2 дахь хувь дээр өмнөх тайлант жилийн эцсийн үлдэгдлүүд эхний үлдэгдэл рүү автоматаар хуулагдаж дараа оны шинэ тайлан бэлдэхэд бэлэн шинэ файл болдог.
Дараа он дээр дарахад дээрх туслах цэс гарж ирнэ. Дарааллын дагуу эхлээд Файл хувилах товч дээр дарахад дараах цонх гарж ирнэ. Ж нь: та 2018 оны 4 улиралын тайлангаа гаргаж дуусаад С2 оо 2019 оны С1 болгох гэж байна гэж бодоё.
Нэр, оноо өгж хадгалах товчыг дарах үед доорх анхааруулах цонх гарж ирнэ.
Ок дарсны дараагаар архивлах цонхны 2 дугаар алхам С2 ыг С1 болгохыг дарна. Тиймээс та Нэг дэх үйлдлийг заавал хийсэн байх ёстой.
Үйлдлээ шалгаад компьютерийнхаа Documents руу орж шалгаад файл нь хувилагдсан байвал ОК товчыг дараарай.
Дараагийн гарж ирэх цонхонд дахин YES дарснаар таны одоо ажиллаж байгаа файл дээр өмнөх оны С2 нь энэ оны С1 болж хуулагдсан байх болно.
Шинэ оны файлаа Rename сонгон нэрийг өөрчилж хадгалж болно.
АНХААРАХ ЗҮЙЛ:
- Файл архивлахын тулд таны архивлах гэж буй файл ямар нэгэн зөрсөн дүн болон алдаагүй байх ёстой. Алдаатай файл архивлах комманд авдаггүй.
- Архивлах гэж буй файл дээрээ та 1-12 сарын журнал гүйлгээг бүрэн хийсэн байх ёстой. Бүтэн жил биш 2 (6 сарын) юмуу 3 (9 сарын) улиралын журнал бичилттэй файл архивлах комманд авдаггүй.
Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл: