Frequently Asked Question

20. Үйл ажиллагааны болон үйл ажиллагааны бус зардлын тайлан гаргаж болох уу?
Last Updated 5 years ago

АЛХАМ-1. Ерөнхий журнал дээр Үйл ажиллагааны болон үйл ажиллагааны бус бүх зардлыг бүртгэсэн байна.

АЛХАМ-2. Тайлан харах –Туслах  image товч дээр дарна. Ингэснээр Juranal1 шийт үүсч ерөнхий журналаас бүх зардлууд хуулагдсан байна.

image


АЛХАМ-3. Jurnal1 шийтний Тохиргоо товчлуур дээр дарж Худалдан авалт, Зардлын тайлан хэсгээс Зардал-Данс, сараар товчлуур дарна. Ингэснээр Pivot шийт дээр Үйл ажиллагааны болон үйл ажиллагааны бус зардлын тайлан гарна.

image

ЗАРДЛЫН ТАЙЛАНГ ХАРИЛЦАГЧААР ГАРГАХ

АЛХАМ-1. Зардлын тайланг харилцагч тус бүрээр гаргах бол харилцагчдын нэрсийг Тайлан харах – Туслах – Худалдан авалтын тайлан-ХА товчлуур дээр дарж, Tootsoonegt шийт дээр харилцагчдынхаа нэрсийг оруулж өгнө.

image

АЛХАМ-2. Ерөнхий журналын С баганад зардал тус бүр дээр харилцагчдын нэрсийг сонгож өгнө.

image


АЛХАМ-3. Тайлан харах – Туслах – Зардлын журнал Аккурэль товч дарж Jurnal1 шийтээ дуудаж өгнө.

image

АЛХАМ-4. Jurnal1 шийтний Тохиргоо товчлуур дээр дарж Худалдан авалт, Зардлын тайлан хэсгээс Харилцагчаар, Зардлаар товчлуур дарна. Үр дүнд нь Зардлын тайлан харилцагч тус бүрээр гарна.

image

Please Wait!

Please wait... it will take a second!