Frequently Asked Question

04. Санхүүгийн тайланг ямар дарааллаар хийх вэ?
Last Updated 3 months ago

Программын Удирдах хэсэг Main шийт үндсэн 3 хэсгээс бүрддэг. 1 дүгээр хэсэг дэх САНХҮҮ, ТАТВАРЫН ТАЙЛАН ГАРГАХ ДАРААЛАЛ дахь 5 явцын дагуу ажиллахад болно.

image



1. Программд байгууллагын тогтмол мэдээллийг оруулна.
Тогтмол мэдээлэл шийтэнд байгууллагын мэдээллийг цэнхэр шугамтай хэсэгт гараас оруулж өгнө. Ингэснээр бэлтгэгдэн гарах бүх баримтын толгойн мэдээлэл тухайн байгууллагын тогтмол шийт дэх мэдээллээр автоматаар бөглөгдөнө.

Бөглөхдөө Он сар өдөр гэсэн хэсэгт тухайн тайлант хугацааны сүүлчийн сар өдрийг оруулна . Жишээ нь: 2017 оны 3-р улирлын тайлан гаргах гэж байгаа бол Он-2017, Сар -9, Өдөр -31 гэж оруулна .

image



2. Дансны кодчлолын хэсэг

image



Дансны кодчлолын загвар харах гэсэн товчлуур дээр ямар нэгэн засвар болон өөрчлөлт хийх боломжгүй. Зөвхөн программ дээрх актив, пассив, орлого, зарлагын дансны шинжүүдийг харах үүрэгтэй.

Дансны код оруулах, засах товчлуурыг дарахад дансны кодчлол руу очих бөгөөд энэ хэсэгт дансны коднуудын задаргаа, шинж, ангилал, НӨАТ болон ОАТ ийн тайлангууд руу очих замуудыг харуулна. Эндээс байгууллага өөрийн үйл ажиллагаанд тохирсон дансдыг нэмж оруулах боломжтой. Хэрэв код нэмэх, засах, өөрчлөх бол энэ хэсэгт засч өгнө.

Анхаарах зүйлс:

Дансны код нэмэхдээ AN багана дээр баланс орлогын тайланд харгалзах мөрийг сонгосноор тухайн дансны шинж АМ багана дээр автоматаар гарна.

image



АО багана дээр тухайн дансны утгыг.
АР багана дээр тухайн дансны товчлол буюу кодчлолыг.
AR багана дээр орлого, зарлагын данс нэмсэн тохиолдолд орлогын татварын тайлан дээр очих мөрийг.
AS багана бол тухайн дансд аль маягт дээр очиж буйг замчилдагаас гадна дансны кодчлолын хяналтын баганын үүргийг давхар гүйцэтгэдэг.

Код давхардсан гэж алдаа заасан бол давхардсан код байгаа эсэхийг шалгаад үзээрэй.

3. Программд өмнөх оны болон өмнөх улирлын эхний үлдэгдлүүдээ оруулна.
Баланс, орлогын тайлангийн эхний үлдэгдэлийг ажлын хүснэгт шийтний D-G баганы хооронд оруулна.

image



Үлдэгдэл оруулахдаа:

Ажлын хүснэгтийн D-E багананд өмнөх оны балансын эцсийн үлдэгдлийг F-G багананд өмнөх улиралын баланс болон орлогын тайлангийн С2 өссөн дүнгээр оруулж өгнө.

Үлдэгдэл оруулахад анхаарах зүйл :

  • Хуримтлагдсан элэгдлийн данс бол хөрөнгийн сөрөг утгатай данс тул дүнг Дт талд хасах тэмдэгтэйгаар оруулж өгнө.
  • Хуримтлагдсан ашиг нь алдагдалтай гарсан тохиолдолд кредит талд хасах (-) тэмдэгтэйгээр
  • Борлуулалтын буцаалт болон хөнгөлөлтийг ДТ талд + тэмдэгтэйгээр тус тус оруулж өгнө.
  • F,G багана дээр өмнөх улирлын орлогын тайлангийн үлдэгдлээ оруулж өгөхдөө өмнөх улирлын хуримтлагдсан ашгийн дүнг бус өмнөх жилийн хуримтлагдсан ашгийн дүнг оруулна. 
  • Өмнөх улирлын цэвэр ашгийн дүн бичигдэхгүй
  • F,G багана дээр өмнөх улирлын орлогын тайлангийн үлдэгдлээ оруулж өгөхдөө өссөн дүнгээр оруулна.

4. Ерөнхий журнал хөтлөх шийт дээр таны тайлан гаргах үйлдлийн 80 хувь хийгддэг. Энэ талаархи тусдаа хичээл видеонууд дэлгэрэнгүй хариултууд байдаг тул тэндээс дэлгэрүүлэн харна уу.

Please Wait!

Please wait... it will take a second!