Frequently Asked Question

22. Цалин бодсоны дараа ажилтан тус бүрээр цалингийн файл үүсгэх боломжтой юу?
Last Updated 6 years ago

Хэрэглээ:

MagicFinance програм дээр сар бүр 150 хүртэлх хүний цалин бодох боломжтой. Нягтлан бодогч сарын цалин бодсоны дараа ажилтнуудад цалингийн тооцооллын задаргаа, мэдээллийг тайлбарлан хүргэх шаардлага гардаг. Ингэхийн тулд ажилтан тус бүр дээр файл бэлдэж мэйлдэхэд хугацаа их зарцуулдаг.

Заавар:

Тэгвэл MagicFinance програмын цалингийн хэсгээс мэдээлэл боловсруулах зорилготой Tsalin гэсэн нэртэй файл дээр уг үйлдэл автоматаар хийгдэнэ. Дараалал:

1. Үндсэн файлын нэрийг 2 гэж нэрлээд цалин шийтийг нээнэ.
2. Tsalin гэсэн файлыг нээгээд header гэсэн шийт дээр очно.
3. Тохиргоо товч дарахад (Зураг-1) цонх гарч ирнэ.
4. Дарааллын дагуу (1-4) товчнуудыг дарна.
1. Цэвэрлэ-Tsalin файлны мэдээллийг цэвэрлэж илүү шийтнүүдийг устгана.
2. Гүйцэтгэ-Үндсэн файлнаас цалингийн мэдээллийг Tsalin файлны Ners шийт рүү хуулж сортлон боловсруулалт хийнэ.
3. Шийт үүсгэ- Цалин бодсон хүн тус бүрээр шийтнүүд үүсгэнэ.
4. Файл болго-Шинээр үүссэн шийтнүүдийг файл болгож Tsalin гэсэн фолдерт хадгална.
image
Ингэснээр хүн хүний нэрээр үүссэн цалингийн файлуудыг ажилтан тус бүр рүү мэйлдэх боломжтой
болно. Хүн тус бүрээр үүссэн цалингийн файлд ажилтны цалингийн хүснэгт, суутгалын задаргаа, шууд бус орлого, амралтын цалин, бусад нэмэгдэл цалингийн мэдээлэл өссөн дүнгээр хуулагдсан байна.

Tsalin файлыг энд дарж татаж авна уу.

Please Wait!

Please wait... it will take a second!