Frequently Asked Question

05. БМ тооллого хэрхэн хийх?
Last Updated 5 years ago

Тайлан гаргахад сар, улирал, жилийн аль ч хугацаанаас үл хамааран хөрөнгийн болон бараа материалын тооллого хийхгүйгээр тайлан зөв гарна гэсэн ойлголт байхгүй. Заавал байгаа хөрөнгөө тоолж бүртгэж байж, тэрхүү үлдэгдэл нь баримт ёсоор байх зүйлтэйгээ нийцэж байж тухайн тайлан зөв гарна.

Тиймд байх ёстой зүйлсээ бүртгэсний дараа тооллого хийн үлдэгдлийн тайлангийн Тооллогын үлдэгдэл хэсгийн тоо багананд оруулж өгнө. Ингэснээр таны тайланд зөрүү гарсан бол тэр нь тоо ширхгээр харагдах ба гарсан зөрүү нь илүүдэл дутагдлын аль нь болохыг дараагийн тайлан дээрээс нь ойлгомжтойгоор харж болно.

Гарсан зөрүү нь сөрөг тэмдэгтэй бол илүүдсэн, эерэг тэмдэгтэй бол дутагдсан гэсэн утгатай
.
Тоолсон бараа нь байх ёстой хэмжээнээс илүү гарсан тохиолдод илүүдэл хэмээн үзэж тайландаа үйл ажиллагааны бус орлого хэмээн бүртгэнэ. Харин дутагдсан тохиолдолд түүнийг эд хариуцагч нярав төлөх үү? Байгууллага төлөх үү? Гэсэн асуудлыг шийдэх хэрэгтэй. Жишээлбэл: нийт 2 кг хонины мах дутагдсан тохиолдолд байгууллага 1 кг-ыг хэвийн хорогдол гэж үзээд зардал гэж, үлдэгдэл 1кг нь эд хариуцагчаас авлага гэж бүртгэгдэж болно.

Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл:




Please Wait!

Please wait... it will take a second!