"AOTCA 2018 MONGOLIA" олон улсын татварын чуулган уулзалт боллоо.

"AOTCA 2018 MONGOLIA" олон улсын татварын чуулган  2018 оны 9 сарын 11-15-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгууллагдаж өнгөрлөө.

"Татварын глобалчлал Монголд" уриан дор зохион байгуулагдсан татварын зөвлөхүүдийн олон улсын форум дараах дөрвөн сэдвийн хүрээнд дэд хэлэлцүүлэгтэйгээр зохион байгуулагдлаа.

  1. Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм (GAAR)-ийн түүх, Татварын суурийг гажуудуулж, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр (BEPS)-ийн хүрээн дэх хөгжил, шинэ өөрчлөлтүүд;
  2. Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм (GAAR)-үүд болон улс орнуудын ялгаатай байдал;
  3. Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм (GAAR)-үүд болон татвар төлөгчийн эрх;
  4. Татвараас зайлсхийх явдлын кэйсүүд болон Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм (GAAR)-үүдийн хөгжил гэсэн дэд хэсгүүдэд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн 16 илтгэгч илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. 

Энэ удаагийн форум сэдвийн хувьд цагаа олсон, олон орны GAAR-ын хөгжил, туршлагын талаар сонсох боломжийг олгосон үр дүнтэй хурал болсныг форумд оролцогсод хэлж байсан төдийгүй Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан энэ чуулган АОТСА-ны түүхэндхамгийн олон оролцогчтой болсноороо онцлог байлаа.

Манай компани "АОТСА 2018 MONGOLIA" олон улсын татварын чуулганыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, Bronze спонсорлогч байгууллагаар ажиллаа.

Чуулганд оролцсон нийт татварын зөвлөхүүддээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа