Татварын зөвлөх үйлчилгээний харилцагчдын уулзалт

     Мэжик консалтинг аудит ХХК-ийн Татварын зөвлөх үйлчилгээний хэлтэс нь “Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний гэрээ”байгуулан ажиллаж байгаа байгууллагуудтайгаа жилд 2 удаа “Бизнес уулзалт”хийдэг билээ.

     Энэ удаагийн уулзалт 2018 оны 9 сарын 17-ноос 28-ний хооронд болж байгаа бөгөөд харилцагч байгууллагуудынхаа 2018 оны эхний хагас жилийн тайланд хийсэн “Дотоод аудит”-ын тайланг танилцуулж байна.

     “Дотоод аудитын тайлан” гэж гүйцэтгэгч тал нь зөвхөн үйлчлүүлэгч талд танилцуулах, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, татварын эрсдэлийг бууруулах зорилгоор үйлчлүүлэгч талын санхүү, татварын тайланд дотоод аудит хийж түүний үр дүнг тусгасан тайлан юм.

     Мөн Татварын зөвлөх үйлчилгээн дээр 2018 оноос шинээр нэвтрүүлсэн ХАМТ систем дээр оруулсан мэдээллүүдийг харилцагчдад танилцуулж, системийг хэрхэн үйл ажиллагаандаа ашиглах талаар зөвлөгөө өглөө.

     “XAMT систем” гэж гүйцэтгэгч болон үйлчлүүлэгч байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулж мэдээллээр хангах, татварын эрсдэлийг бууруулах зорилготой цахим систем юм.

2018 оны жилийн эцсийн тайлан гаргасны дараа ХАМТ системээс “Гэрээт ажлыг гүйцэтгэсэн ажлын тайлан” гарах ба энэ нь:

  • Цагийн тайлан,
  • Гэрээний биелэлт,
  • Үнэлгээ ба эрсдэл,
  • Файлын сан,
  • Тэмдэглэл,
  • Төлбөр тооцоо

зэрэг мэдээллүүдийг агуулсан гүйцэтгэгч талаас үйлчлүүлэгч талд танилцуулж байгаа ажлын тайлан болох юм.

Уулзалтанд хүрэлцэн ирсэн эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.

Сургалтууд

Мэдээ мэдээлэл

Видео сурталчилгаа