Сургалтын танилцуулга

Мэжик Чойс Санхүү Бизнесийн сургалтын төв нь 2007 оноос хойш нягтлан бодох бүртгэлийн сургалтыг явуулж эхэлсэн бөгөөд өдгөө 5-н төрлийн санхүүгийн сургалтаар хэрэглэгчиддээ хүрч ажиллаж байна.

Бид хамгийн богино хугацаанд санхүүгийн системтэй мэдлэгийг эзэмшүүлэх чанартай сургалтыг эрэлхийлж, багш ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлж, дээшлүүлэхэд анхаарч ажилладаг. Бид батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу нягтлан бодох бүртгэлийн онол, практикийн мэдлэг, мэдээллийг цэгцтэй хүргэж, нийт суралцагчиддаа амжилттай төгсгөхийг зорин ажиллаж байна.

 

СУРГАЛТААС ОЛЖ АВАХ МЭДЛЭГҮҮД

  • Няравын тайлан, санхүүгийн болон татварын тайлангуудыг уламжлалт буюу гар аргаар гаргаж сурах

  • Няравын тайлан, санхүүгийн болон татварын тайлангуудыг MagicFinance програмаар гаргаж сурах

  • Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хууль болон Татварын багц хуулиудын цэгцтэй мэдлэгтэй болох

СУРГАЛТ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?

  • Компанийнхаа санхүүг хянах болон санхүү, татварын тайлан гаргаж сурахыг хүссэн захирал, менежерүүдэд
  • Санхүүгийн чиглэлээр төгсөөд олон жил мэргэжлээрээ ажиллаагүй, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр сурч байгаад орхигдуулсан, санхүүгийн курс дамжаа төгссөн болон нягтлан хүмүүст...
  • Нягтлан бодох бүртгэлээр сурч төгсөн ажлын гараагаа эхлэх гэж буй шинэхэн төгсөгчид...
  • Ашиглахад хялбар зөвшөөрөлтэй санхүү, татварын програмтай болохыг хүссэн хэн бүхэнд....

 

Сургалтын хугацаанд санхүүгийн тайлан гаргаж чадахгүй бол яах вэ?

Та хичээсэн боловч 5 долоо хоногийн дотор санхүү, татварын тайлангуудыг гаргаж сурахгүй бол: Давтан болон нэмэлт сургалтуудад үнэгүй хамрагдаж болно.

Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан    
Бямба, Ням
Өглөө Өдөр Орой
7 хоногийн 5 өдөр хичээллэнэ.    Хичээллэх цагийн хуваарь
Мэргэжлийн хичээлүүд 10-13 14-17 18-21
Ганцаарчилсан хичээл 10-13 14-17 18-21
 

1. Төгсөгчид Сангийн яамны зөвшөөрөлтэй MagicFinance санхүү, татварын програмыг ашиглах
эрхтэй болно.
2. Суралцагчиддаа доорх үйлчилгээнүүдийг үнэгүй авах эрх бүхий “Хөнгөлөлтийн карт” өгнө.

  • MagicFinance програмтай холбоотой асуудлаар төрөл бүрийн үйлчилгээ авах
  • Гаргасан санхүүгийн тайлангаа 3 удаа шалгуулах, зөвлөгөө авах
  • www.sanhuu.mn сайтнаас төрөл бүрийн санхүүгийн холбогдолтой файл татаж авах эрх
  • www.sanhuu.mn сайтнаас нярав, санхүү татварын хичээл бүхий видео хичээлүүдийг

үзэх эрх

3. Нягтлан бодох бүртгэлийн хичээлд төлбөргүйгээр давтан суралцах эрх
4. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын зөвшөөрөл бүхий Мэргэжлийн сертификат

ШИНЭ АНГИ УДАХГҮЙ НЭЭГДЭНЭ

Сургалтууд

Мэдээ мэдээлэл

Видео сурталчилгаа