Мэжик Консалтинг Аудит ХХК нь ММНБИ-ийн "ДЭМЖИГЧ ГИШҮҮН" батламж авлаа.

     ММНБИ-ийн 2019 оны эхний хагас жилд зохион байгуулсан арга хэмжээг ивээн тэтгэж хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлж, “Дэмжигч гишүүн”-ий батламж олголоо. 

     Эхний хагас жилд Эко констракшн ХХК-аас ММНБИ-д Б.Мягмаржав агсаны нэрэмжит хурлын танхим тохижуулж өгсөн бөгөөд “Алтан” дэмжигч гишүүнээр өргөмжлөгдсөн бол “Эрнст энд Янг Монгол Аудит” ХХК Хонконгийн сургалт, “Хүлэгт хүннү Аудит” ХХК нягтлан бодох бүртгэлийн улсын XXII олимпиадыг тус тус ивээн тэтгэж “Хүрэл” дэмжигч гишүүн боллоо. Түүнчлэн Баатарын Мягмаржав сан, “Ординат” ХХК, Нягтлан бодох бүртгэл хөгжүүлэх сан, “Мэжик консалтинг Аудит” ХХК, “UBS” телевиз зэрэг байгууллагуудыг “Дэмжигч гишүүн”-ээр бүртгэж, батламж олгов. 

     

     ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Д.Нацагдорж: “Институтээс МНБ-дыг нийгэмд таниулах, тэднийг чадавхижуулах, чадварлаг гишүүдээрээ дамжуулан улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ бүхэнд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Олон улсын туршлагаас харахад ч гэсэн мэргэжлийн байгууллагууд үнэ цэнэтэй гишүүдийнхээ хичээл зүтгэл, тэдний санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг.” гэдгийг онцолж талархал илэрхийллээ.  

     2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “ММНБИ-ийн дэмжигч гишүүний зэрэглэл, тэдгээрт үзүүлсэн хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох журам”-ын дагуу ийнхүү батламж олголоо.  “Дэмжигч гишүүн” болсноор байгууллагууд ММНБИ-ийн олон талт үйл ажиллагаанд хамтран ажиллах боломжтой.

Эх сурвалж: http://www.test.monicpa.mn

 

Сургалтууд

Видео сурталчилгаа