Accountant’s day

Мэжик Групп нь Санхүүчдын баярыг тохиолдуулан 12 дугаар сарын эхний долоо хоногт “Талархлын өдөр” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус арга хэмжээ нь үндсэн гурван хэсгээс бүрдэх ба үүнд:

  1. Програм хэрэглэгчдийн уулзалт
  2. Бизнес уулзалт (ТМЗ үйлчилгээний харилцагчид)
  3. Лекц гэсэн арга хэмжээ зохион байгуулагдана.

Програм хэрэглэгчдийн уулзалтаар:

  • MagicFinance програмын шинэчлэгдсэн хувилбар,
  • Ханшийн тэгшитгэлийн сургалт,
  • Програмыг дэмжин ажилладаг туслах файлуудын талаар сургалт
  • Програм дээр ХХОАТ -ын хөнгөлөлтийн тохируулга хийх
  • Програмын үнэ төлбөргүй зөвлөгөө

ТМЗ үйлчилгээний харилцагч байгууллагууддаа зориулсан уулзалтаар:

  • Санхүүгийн тайлан унших сургалт
  • Сошиал медиа маркетинг сургалт
  • Татварын хуулиудын шинэчилсэн найруулгын талаар танилцуулна.

Аудит баталгаажуулах үйлчилгээ, НББ-ийн сургалт, ТМЗ үйлчилгээний харилцагчид болон санхүүгийн програм хэрэглэдэг нийт ААНБ болон хувь хүмүүстээ зориулсан:

  • Эерэг сэтгэлгээ
  • Манлайлал ба засаглал сэдэвт лекцүүдийг өгөхөөр төлөвлөөд байна.

Бидний урилгаар  “Сургалт-Зөвлөх Үйлчилгээний” NCS/Эн Си Эс ХХК-ийн үүсгэн байгуулагч Гүйцэтгэх захирал Д.Болор уригдан уг лекцийг танилцуулахаар боллоо. 

Нийт харилцагч үйлчлүүлэгч та бүхнийг Талархлын өдрийн арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна. Бүртгүүлэх болон бусад мэдээллийг ЭНД дарж авна уу.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа