Мэжик Чойс төв дээр хүүхдийн баярын өдөрлөг зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэн захирал хүүхдүүдэд захиас үгээ хэлэн хүүхдийн баярын үйл ажиллагаа нээснийг мэдэгдсэн.   Хүүхдүүд анхааралтай сонсон дараачийн үйл ажиллагаа болох “Бид найзуудтайгаа танилцъя” дуу болон дүрстэй мэндчилгээгээ хүлээн авсан.Мэндчилгээгээ хүлээн авахдаа хүүхдүүд өөрсдийгөө харан “Энэ би байна” гэж догдлолоор дүүрэн сэтгэлтэйгээр мэндчилгээг хүлээн авч байлаа.   Баярын дараах үйл ажиллагаа нь амттанаар дүүрэн ширээ байлаа. Насны ангиллаар ширээ зассан тул бага насны хүүхдүүд маань ч аав ээжийнхээ тусламжтайгаар амттан бүхнийг амсах нь хөөрхөн.   Гоёлын хувцасаа өмсөөд амттанаар хацраа бомбойлогосон хүүхдүүд маань одоо авъяасаараа аав ээж болон найз нартаа мэндчилгээ дэвшүүлэн тэмцээнд орох бие халаалтаа хийсэн. Хөвгүүд маань ирээдүйн сагсан бөмбөгийн лигийн тамирчид болох шинжтэй байна. Сагсан бөмбөгийн шилдэг тамирчнаар тодорсон Ш.Тэмүүлэндээ баяр хүргэе.   Охид маань ч хөвгүүдээсээ юугаар дутах вэ? Бөмбөг ойлогодог тэмцээндээ идэвхитэй сайн оролцлоо. Шилдэг бөмбөг ойлголтын тамирчин болсон Н.Сувд охиндоо баяр хүргэе.   Шилдэг сагсан бөмбөгчин шилдэг бөмбөг ойлгогч тодорсны  дараагаар шилдэг гэр бүлийг АХА тэмцээнээр тодрууллаа.Манай шилдэг ажилтан болох Хонгорзул багш охинтойгоо оролцон мөн шилдэг гэр бүл тэмцээний ялагч болсон.   Тэмцээнд оролцон шилдгээр тодорсон хүүхдүүд болон гэр бүлдээ Magic Choice төвийн зүгээс гарын бэлэг гардуулсан. Мөн бүх хүүхдүүддээ захирал баярын бэлэг болгон зоонтог бугуйн цаг өгсөнд хүүхдүүд их л сэтгэл хангалуун байлаа. Сэтгэл хангалуун байсан тэр л мөчийг нь харуулан дурсгалын зураг авхуулав.

IMG_3328

IMG_3444

IMG_3472

IMG_3775

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа