Мэжик Чойс төвийнхэн дотооддоо сургалт зохион явууллаа

2014-03-22 өдөр Мэжик Чойс төвийнхэн дотооддоо сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар хэлтэс хамт олноороо 2014 онд хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцаж бусадтайгаа мэдээлэл солилцлоо.

1486094_409338082544026_1846914574_o

Уг өдрийн сургалтаар  дараах зүйлс танилцуулагдлаа. Үүнд:

  1. Байгууллагын бизнес хөгжлийг дэмжих хэлтэс. 2014 онд хийх ажлын ерөнхий төлөвлөгөө
  2. Хүний нөөцийн менежер С.Одбаяр:  Байгууллагын Хүний нөөцийн ажиллагааны талаар
  3. ММНБ, Аудитор Түмэнжаргал: Аудитын талаар мэдээлэл
  4. Аудит, Аутсорсингийн хэлтэсийн үйл ажиллагаа
  5. Сургалт, судалгааний хэлтэс 2014 онд хийх ажлын төлөвлөгөө
  6. Ажлын бүтээмж дээшлүүлэх 5С –г хэрэгжүүлэх арга зам.

Сургалтаас шинэ мэдээ мэдээлэл аваад зогсохгүй бүтээмжийг дээшлүүлэх  5С-н аргыг байгууллагаараа хэрэгжүүлэхээр шийдсэн юм. 5С арга нь алхам алхамаар үйл ажиллагаандаа дэг журмыг тогтоох ба бүтээмж нэмэгдүүлэх болон чанарыг сайжруулахдаа хүн бүрийн идэвх санаачлагад тулгуурлан ажлын орчин нөхцлийг байнга тасралтгүй сайжруулах арга юм. 5С нь хүн бүр ажлын байрандаа эрүүл тав тухтай, бүтээлтэй ажиллаж амьдрахын эхлэл болдог. Энэ нь бүтээмж дээшлүүлэх үндэс суурь юм. Эдгээрийг нэгтгэж үзвэл 5С-ийг хэрэгжүүлсэнээр хүмүүс бүтээлч хандлагатай болж өөр хоорондоо нөхөрсөгөөр харилцаж, байгууллагын хамт  олны дотор эрүүл уур амьсгал бүрддэг  байна.   Сургалтанд идэвхтэй оролцсон ажилтнууд болон сургалтыг зорин ирж оролцсон Дархан, Эрдэнэт-н салбарын багш ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхнийхээ ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа