Сайн менежер борлуулалт өсгөдөг, сайн нягтлан ашиг өсгөдөг

Танд борлуулалт чухал уу, ашиг чухал уу? Компаний эцсийн зорилго бол өндөр ашигтай ажиллах явдал. Өндөр ашигтай ажиллахын тулд борлуулалтыг нэмэгдүүлж зардлыг бууруулах ёстойг бид мэднэ.   Тэгвэл сайн менежер борлуулалт өсгөдөг, сайн нягтлан зардал бууруулдаг байна. Ингэснээр ашиг өсдөг. Компаний удирдлагууд ихэвчлэн борлуулалтаа хэрхэн өсгөх вэ гэдэг дээр буюу менежертээ анхаарал хандуулж, харин зардалдаа хяналт бага тавьсаны улмаас ашигт ажиллагаа багасдаг.   Бизнест ашигтай зардал, ашиггүй зардал гэж байдаг. Тэгвэл ашиггүй зардал гэж юуг хэлээд байна вэ? Нягтлан бодогчийн ажлаас шалтгаалж доорх хоёр төрлийн ашиггүй зардлууд гарснаар компаний ашиг ихэнхдээ буурч байдаг. Тухайлбал:  

1. Компаний хөрөнгөнд тавих хяналт суларсан буюу зардлын цоорхой бий болсон. Хөрөнгө гэдэг нь Мөнгөн хөрөнгө, Бараа материал, Үндсэн хөрөнгө гэх мэт үнэ бүхий зүйлс. Эдгээр хөрөнгүүдэд тавих хяналт суларвал тооцоологдоогүй зардлууд нэмэгдэж ашгийг бууруулна. Өөрөөр хэлбэл: • Компаний мөнгөн хөрөнгийг барьж байгаа кассын няравт, • Бараа материал хариуцаж байгаа нярав, аж ахуйн ажилтнуудад, • Үндсэн хөрөнгө ашиглаж байгаа бүх ажилтнуудад тавих хяналт суларсанаас компаний үнэ цэнэтэй хөрөнгө шамшигдаж зардал болон хувирч байдаг. Иймд борлуулалт хийгээд л байгаа боловч ашиг хуримтлагдахгүй байвал зардлын цоорхойгоо нэг шалгаад үзээрэй.

2. Татварын шалгалт, акт, торгууль. Татварын болон нийгмийн даатгалын хяналт шалгалт бүх байгууллагуудад 2-5 жил болоод нэг удаа ордог. Энэ шалгалтанд бэлдэж санхүүгийн баримтуудаа цэгцлэх, хууль тогтоомжын дагуу тайлан тооцоогоо гаргаж, тооцоолсон татварыг хугацаанд нь төлж явах нь байгууллагын удирдлага болон нягтлан бодогчийн ажил. Гэвч энэ ажил хангалтгүйгээс болж татварын шалгалтанд их хэмжээний акт тавиулах эрсдэл бүх байгууллагуудад байдаг. Иймд байгууллагын санхүүг барьж байгаа хүн энэ тал дээр анхаарч ажиллах ёстой.   Ийнхүү компаний ашигтай ажиллах эсэх нь нягтлан бодогчийн ажлын ур чадвараас шалтгаалдаг байна. Зарим байгууллагуудын удирдлага нягтлан бодогчдоо олон төрлийн ажил хийхээр даалгасан байдаг. Тухайлбал: Ня-бо, Нярав, Нарийн бичиг, аж ахуйн ажил, менежер гэх мэт.   Нэг хүнд олон төрлийн ажил өгснөөр цалингийн зардал буурч болох боловч тухайн ажилтны ажлын чанар багасч, хариуцлага, хяналт тавих боломжгүй болж ирдэг. Энэ нь эргээд дээр дурдсан хоёр эрсдлийг бий болгох шалтгаан болдог байна.   Бизнесээ ашигтай ажиллуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг учир Magic Choice сургалтын төвөөс гаргаж байгаа нийтлэлүүд танд ашиг тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.   Хэрвээ та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд хандаарай. Бид танд туслахдаа үргэлж таатай байх болно.   30 хоногийн сургалт-4D нягтлан сургалтын

хөтөлбөр:

  

Илүү дэлгэрэнгүй мэдээллийн www.sanhuu.mn сайтны “Сургалт үйлчилгээ” хэсгээс авна уу. Холбоо барих: 1. УБ ХОТ: Их дэлгүүрийн хажууд Гандирс төв. Утас: 8860-0001 2. УБ ХОТ: Хорооллын МИНЖ плазагийн залгаа урд Дизайнер төв. Утас 8860-0002, 7013-1044 3. ДАРХАН ХОТ – Номин-380 Цайхун хятад сургуулийн байранд. Утас 8660-0003 4. ЭРДЭНЭТ ХОТ – Сонор хайрхан төв. 3 давхарт. Утас 8660-0001, 8660-0002 

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа