Аудитын компаниудын спортын тэмцээнд манай хамт олон амжилттай оролцлоо

ММНБИ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аудитын компаниудын дундах спортын тэмцээн 2013 оны 10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Буянт Ухаа спорт цогцолборт болж өнгөрлөө.  Тэмцээнд нийт 16 багийн 300 орчим тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис 4 төрлөөр өрсөлдсөнөөс багийн дүнгээр Б.Осоргарав ахлагчтай Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн баг шилжин явах цомын эзэн боллоо.

  XII тэмцээнд байр эзэлсэн баг тамирчдад ММНБИ-ийн ерөнхийлөгч Г.Баянмөнх, гүйцэтгэх захирал Чой.Чимидсүрэн, дэд захирал М.Эрдэнэжаргал, PWC Аудит ХХК-ийн удирдах партнер Мэттью Поттл, Бизнес харилцааны менежер Д.Галхүү, КПМЖ Аудит ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Сүхбат нар шагнал гардуулав.   Спортын XII тэмцээний шилдэг тоглогчоор гар бөмбөгийн төрөлд Хүлэг Хүннү багийн тамирчин Д.Нацагдорж, сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд PWC Аудит багийн Л.Уянга, эрэгтэй төрөлд Эрнст энд Янг Аудит ХХК-ийн тамирчин Энх-Амгалан нар тодорлоо. Аудитын компаниудын дундах спортын XII тэмцээн Монгол Улсад аудитын салбар үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог бөгөөд энэ жилийн тэмцээнийг PWC аудит ХХК, ММНБИ хамтран амжилттай зохион байгуулав. Аудитын компаниудын дундах спортын тэмцээн жил ирэх бүр хүрээгээ тэлж, сүүлийн жилүүдэд хөдөө орон нутаг дахь аудитын байгууллагууд оролцдог болсон. Энэ тэмцээнд Орхон, Дархан-Уул аймгийн тамирчид ирж, амжилттай  оролцлоо. Ирэх жилийн тэмцээнийг КПМЖ Аудит ХХК зохион байгуулахаар боллоо.

 
XII тэмцээний дүн мэдээ
 
Теннис
/Эрэгтэй/

1.Л.Галсансайнхувьт-Орхон Дархан баг 2. Ц.Адъяадорж-Улаанбаатар Аудит корпораци ХХК 3.Х.Дорж-КПМЖ Аудит ХХК

 /Эмэгтэй/

1.Е.Оюундэлгэр-Хүлэгт хүннү Аудит 2.Г.Цогзолмаа-Баянгол баг 3.Д.Гэрэлцацрал-Нийслэл Аудит ХХК

 
Шатар
/Эрэгтэй/

1.Б.Дамба-Улаанбаатар Аудит корпораци ХХК 2.Д.Чулуунбаатар-Нийслэл Аудит ХХК 3.Ч.Бат-Эрдэнэ-Баянгол баг

 
/Эмэгтэй/

1.Ш.Батцэнгэл-Улаанбаатар Аудит корпораци ХХК 2.Л.Уянга-PWC аудит ХХК 3.Ч.Цэрэннадмид-Орхон Дархан баг

 
Сагсан бөмбөг
/Эрэгтэй/
1.КПМЖ Аудит ХХК

2.Орхон Дархан баг 3.Эрнст энд Янг Аудит ХХК  

 /Эмэгтэй/
1. PWC Аудит ХХК

2.Пантер мидланд Аудит ХХК 3.Шидэт сонголт Аудит ХХК

IMG_9001
 
Гар бөмбөг

1.Улаанбаатар Аудит корпораци ХХК 2.Хүлэгт хүннү Аудит ХХК 3.Орхон Дархан баг

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа