НББ-ийн аутсорсинг үйлчилгээ

Танд нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээний талаар танилцуулж байна.

Компаниуд өөрийн үйл ажиллагааны зарим хэсгийг богино хугацаанд хямд зардалтайгаар хамгийн сайн хийж чадах мэргэжлийн багт шилжүүлэх үйл явцыг аутсорсинг гэнэ.

Яагаад энэ үйлчилгээ хэрэгтэй вэ?

Жижиг дунд аж ахуй нэгжид байнгын орон тооны нягтлан бодогч, бүртгэлийн алба ажиллуулахболомж муутай ихэвчлэн тайлангийн хугацаа дөхөөд ирэхээр танил тал юмуу тайлан гаргадаг хэн нэгэнд хандаж тухайн улирлын тайлангаа гаргуулаад цагт нь тушаасан болоод өнгөрдөг. Энэ нь эргээд байгууллага дээр их хэмжээний эрсдэл учруулдаг болох нь харагддаг.

Иймд та нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээг авсанаар эдгээр эрсдлүүдийг багасгах боломжтой юм.

Аутсорсинг үйлчилгээг сонгох шалтгаан?

1. Зардлаа бууруулахын тулд. Тухайлбал:

а) Үйл ажиллагааны зардал буурна

  • Нягтлан авч ажиллуулахад сар бүр тогтмол болон нэмэгдэл цалин олгох хэрэгтэй. Мөн НДШ-д ажил олгогчоос 11%-13% төлөх шаардлагатай.
  • Тухайн ажилтантай холбоотой хоол, утас,унаа, НДШ, бичиг хэргийн зардал, оффисын зардал, хангамжынзардалгардаг.
  • Татварын шалгалтаар учрах акт, торгууль буурна.
  • Сайн мэргэжилтнийг олж бэлтгэх, сургах /дотоод сургалт/
  • Ажилтантогтвортой ажиллуулахад чиглэсэн төрөл бүрийн урамшууллын зардал
  • Баяр ёслолын гэх мэт зардлууд.

б) Капитал зардал буурна.

  • Ажилтан ажиллуулж байгаа болохоор ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх шаардлагатай. Ингэхийн тулд өндөр хурдтай компьютер, принтер, санхүүгийн програм хангамж,тавилга эд хогшил болон бусад оффисын тоног төхөөрөмжавах шаардлагатай. Тэгвэл эдгээр зардлыг бууруулах боломжтой.

 

2. Эрсдлийг бууруулахын тулд:

а) Нягтлан солигдсоноос үүдсэн эрсдэл буурна.

  • Ажлаа бүрэн гүйцэт хүлээлгэж өгөхгүй явсан үед бүртгэлийн санамсаргүй алдаанууд үүсдэг.
  • Байгууллагын дотоод нууц алдагдах магадлалтай.
  • Дараагийн орж ирэх нягтлан магадгүй өмнөх нягтлангаасаа муу хүн таарах магадлалтай.
  • Тухайн нягтлан шинэ орчин нөхцөлд дасан зохицотлоо ажлын бүтээмж муу байдаг. Иймд шинэ нягтланг сургах зардлууд үүсч магадгүй.

 

б) Өмч хөрөнгийн бүртгэлд алдаа гарах, шамшигдал дутагдал гарах эрсдэл буурна.

в) Татварын хяналт шалгалтаар акт, торгууль, алданги хүлээх эрсдэл буурна.

3. Гол бизнестээ төвлөрөхийн тулд

HR Magazine-аас гаргасан судалгаанаас үзэхэд компанийн удирдлага нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад нийт ажлын цагийнхаа 60%-ийг зарцуулдаг бөгөөд харин компанийн өсөлт хөгжил, хөрөнгө оруулалт, харилцагч, үйлчлүүлэгч худалдан авагчидтайгаа ажиллах зэрэг страгтегийн шийдвэр гаргахад ердөө 10%-ийг зарцуулдаг нь тогтоогдсон байна. Харин Аутсорсинг-ийн үйлчилгээ авдаг байгууллагууд нь үүний эсрэг үр дүнтэй байгааг судалгаа нотолж байна.

4. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ

Хэрэв танай компани Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ (ТМЗҮ) үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй компаниас Аутсорсинг үйлчилгээ авч байгаа бол “Тухайнхуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах”эрхтэй байдаг.

Мэжик консалтинг Аудит ХХК-ийн аутсорсинг үйлчилгээ ба
Зөвхөн бидэнд байх давуу талууд:

1. Санхүүгийн програм

Бид Сангийн яамны зөвшөөрөлтэй санхүү, татварын тайланг гаргах MagicFinance програмыг 10 жилийн турш хөгжүүлж байгаа.Энэхүү програм нь Аудит болон ТМЗҮ үзүүлэх зорилгоор дотоод нэмэлт хөгжүүлэлтүүд хийгдсэн. Өөрөөр хэлбэл: Ажил гүйлгээ, гарсан тайлангууд зөв эсэхийг хянах,  Нягтлан бодогч нарын ихэвчлэн гаргадаг алдааг илрүүлэх нэмэлт функцуудтай.

2. Ажлынүр дүн

Жилд 2 удаа харилцагч нартаа “Бизнес уулзалт” зохион байгуулж компанийн болон өөрсдийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулдаг.

3. Хяналт шалгалт

Манай Аудитын хэлтсийн баг харилцагчийнсанхүү, татварын тайландхяналт хийжДотоод аудитын тайлангБизнес уулзалтаар тайлагнадаг.

“Дотоод аудитын тайлан”гэж гүйцэтгэгч тал нь зөвхөн үйлчлүүлэгч талд танилцуулах, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, татварын эрсдэлийг бууруулах зорилгоор үйлчлүүлэгч талын санхүү, татварын тайланд дотоод аудит хийж түүний үр дүнг тусгасан тайлан юм.

4. Сургалт

Харилцагчдын бизнесийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор (Санхүү, Татвар, Хүний нөөц, Маркетинг, Харилцаа гэх мэт) төрөл бүрийн сэдвээр мэргэжлийн багш урьж сургалт явуулдаг.

5. ХАМТ систем

Бид дотоод үйл ажиллагаагаа сайжруулах, хяналттай байлгах зорилгоор ХАМТ системийг 2016 оноос хойш хөгжүүлж байгаа бөгөөд системд нэвтрэх эрхийг харилцагч байгууллагуудад өгдөг.

Үйлчлүүлэгч XAMT системээсЦагийн тайлан, Гэрээний биелэлт, Татварын эрсдэл, Файлын сан, Тэмдэглэл, Төлбөр тооцоо зэрэг мэдээллийгцаг алдалгүй харж гэрээт ажлын гүйцэтгэлийг хянах, шаардлага тавих боломжтой.

6. Гэрээт ажлыг гүйцэтгэсэн ажлын тайлан (ГАГАТ)

ХАМТ системээс гарч буй мэдээллүүдийг агуулсан (30-35 орчим хуудас) тайланг жилд 1-2 удааБизнес уулзалтаар харилцагч байгууллагуудад танилцуулдаг. Үүнд:

  • Цагийн тайлан. Гүйцэтгэгч байгууллагын зүгээс үзүүлсэн үйлчилгээ, гүйцэтгэсэн ажлыг хүн цагаар задалж харуулсан тайлан;
  • Гэрээний биелэлтГүйцэтгэгч тал гэрээний ХАВСРАЛТ-д заасан хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь багтаж хийсэн эсэхийг харуулсан тайлан;
  • ҮнэлгээТатварын болон бусад эрсдэлийг харуулсан нягтлан бодогчийн сар, улирал бүр өгч буй үнэлгээ тайлан;
  • Файлын санГүйцэтгэгч тал тайлан гаргахдаа ашигласан цахим файлууд
  • Тэмдэглэл. Үйлчлүүлэгч болон гүйцэтгэгч талуудын хоорондын харилцааг харуулсан мэдээллүүд бүхий тайлан;
  • Төлбөр тооцоо. Татварын тооцоог сар, улирлаар ойлгомжтой байдлаар харуулсан тайлан;

 

Бизнесээ ашигтай ажиллуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та байгууллагаа санхүүгийн зөв бүртгэлтэй, татварын эрсдэлгүй орчинд байлгахыгхүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа