Аудитын үйлчилгээний харилцагчдын ээлжилт уулзалт-V /2019 он/

     Жил бүрийн намар Аудитын үйлчилгээний харилцагчдын уулзалтыг хийгээд хэдийнээ 5 дахь жилдээ орсон байна. Энэ уулзалтын гол зорилго нь манай компанийн үйлчлүүлэгч санхүү, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн шинэ содон мэдээг хамгийн түрүүнд авч ирэх оныхоо бизнес төлөвлөгөө, үйл ажиллагаандаа тусгаж бусдаас түрүүлж алхах, шийдвэр гаргахад туслах явдал юм.

Өмнөх жилүүдэд бид

  • НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэл
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчлэл
  • Зөрчлийн тухай хууль, санхүүгийн салбарт нөлөөлөх нь
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг зохиох арга зүй сургалт зөвлөгөөг хүргэж байсан бол

     Харин 5 дахь удаагийн уулзалтаар Татварын орчны шинэчлэл, хууль эрх зүйн өөрчлөлт сэдвийн хүрээнд явууллаа.

     Татварын орчны шинэчлэлийн талаарх үндсэн лекцийг Лидерфинанс ХХК-ийн захирал, Татварын Мэргэшсэн Зөвлөх Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, ТМЗ, МНБ, Хуульч, Ү.Галмандах харилцагч үйлчлүүлэгч нарт хүргэлээ.

     Өнгөрсөн хугацааг эргэн харж дүгнэвэл 2015 оноос эхлэн Мэжик Консалтинг Аудит Компани маань Монгол улсын ТОП-20 тасралтгүй 5 жил дараалан ажиллаж байна. Мөн түүнчлэн үйлчлүүлэгчдийн үйлчлүүлэх тав тухыг хангах, мэргэжлийн байгууллага байхын төлөө 2016 онд Колорадо бизнес төвд үйл ажиллагаа явуулж байсан бол 2019 оны сүүлээр UB Tower-т аудит, зөвлөх үйлчилгээний салбарыг нээн ажиллуулахаар төлөвлөж байна.

    Ирэх оны аудитын нэг гол онцлог бол байгаль орчинд ээлтэй аудит, буюу хамгийн бага цаас хэрэглэх цахим архив, цахим тайлангийн технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Мөн бид 2019 онд:

  1. Нийгэм, олон нийт рүү чиглэсэн Brand Promo маркетингийн шинэ үйлчилгээг нэвтрүүлж эхлээд, нэлээдгүй амжилттай ажиллаж байна.
  2. Шинээр үйл ажиллагаа эхлүүлж буй гарааны компани, бизнест зориулсан “Нягтлан бойжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байгаа 12 сараас энэ чиглэл дээр хамтран ажиллах боломж бүрдэх юм.
  3. Хувиараа бизнес эрхлэгч иргэдэд зориулсан ХХОАТ-ын тайлан гаргах сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Уулзалтад хүрэлцэн ирсэн болон биднийг сонгон үйлчлүүлж буй эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.

 

 

 

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа