Дотоод сургалт зохион байгууллаа.

     Мэжик групп нь ажилтнуудынхаа ур чадвар, ажлын арга барил, харилцааны соёлыг дээшлүүлэх, үйлчилгээний стандартыг мөрдлөг болгохын тулд тогтмол хугацаанд дотоод сургалтыг зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ удаагийн сургалт 2018 оны 9 сард  “Customer service”сэдвээр н.Цэнджав багшийн удирдлага дор дараах 4-н дэд сэдвийн хүрээнд явагдлаа. Үүнд:

  1. Харилцагчийн үйлчилгээ суурь ойлголт
  2. Харилцагчийн үйлчилгээний стандарт
  3. Гомдол бухимдал шийдвэрлэх болон хэцүү хэрэглэгчтэй харилцах ур чадвар
  4. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх тактик

     Ажилтнууд багт хуваагдан олон сонирхолтой кэйс дээр ажилласан ба багуудын гаргасан шинэ санаа санаачлага нь сургалтын онцлох хэсэг байлаа. Уг шинэлэг санааны нэлээдгүй хэсгийг компанид нэвтрүүлэхээр болсон ба хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

     Сургалтын дараагаар хэлтэс нэгж хариуцсан менежерүүд 2018 оны 3-р улиралд хэрхэн ажиллах ажлын төлөвлөгөөгөө танилцуулан сургалт өндөрлөсөн юм.

     Сургалтыг зохион байгуулсан багш болон сургалтад идэвхтэй оролцсон нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа