MagicFinance програм хэрэглэгчдийн анхдугаар уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

MagicFinance програм хэрэглэгчдийн анхдугаар уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

“Мэжик Клоуд”ХХК нь MagicFinance програм хэрэглэгчдийнхээ анхдугаар уулзалтыг “Мэдээлэл технологийн үндэсний парк”-д амжилттай зохион байгуулсан ба уг уулзалтанд  тус компанийн мэргэжилтэнгүүд мэдээлэл, зөвлөгөө өгч програм хэрэглэгчдийн төлөөллүүд ирэн санал бодлоо чөлөөтэй хуваалцсан сайхан уулзалт болж өндөрлөлөө.

Уулзалтын гол зорилго нь байгууллага болон програм хэрэглэгчдийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, MagicFinance програмын хөгжүүлэлтэнд хэрэглэгчдийн санал бодлыг тусгах зорилготой.Уулзалт дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдлаа.

Цаг

Сэдэв

Танилцуулах хүн

14:00 - 14:20

Харилцагч нарыг угтах

Н.Мөнхтуул, Ц.Эрхэмбилэг

14:20 - 14:30

Нээлт

С.Мөнхбаяр

14:30 - 14:50

Magic Finance програмын шинэ хувилбар танилцуулах

Ч.Алтангэрэл

14:50 - 15:00

Програм дээр хэрэглэж мэддэггүй ач холбогдолтой функцуудыг тайлбарлах

С.Мөнхбаяр

15:00 - 15:20

Програм дээр нийтлэг тохиолддог алдааг яаж засах вэ?, НББ холбоотой журналын бичилттэй холбоотой зөвлөгөө, санамжууд

С.Мөнхбаяр

15:30 - 15:40

Програмын үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх мэдээлэл

Ч.Алтангэрэл

Мөнгөн урсгалын програм танилцуулах

Д.Пүрэвсүрэн

Програм хэрэглэгчдийн асуултанд хариулах

Ж.Алтанзул, Бүгд

16:40-17:00

Судалгаа авах

Н.Мөнхтуул, Ц.Эрхэмбилэг

 

 

Тус уулзалтын онцлох үйл явдал бол MagicFinance програм дээр шинэчилж болох саналуудыг гаргаж, програм хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан програмын хэрэглэгч "Лидер Финанс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Галмандах, програмын хэрэглэгч Э.Шинэбаяр нарыг дурсгалын зүйл, програмын үйлчилгээ авах эрхийн бичгээр шагнасан явдал юм.

 

Мөн тус уулзалтанд ирсэн бүх хэрэглэгч нарт удирдлагад зориулсан тайлан гаргах програмын MagicFinance Plus хувилбарыг үнэ төлбөргүй ашиглах эрхээр урамшууллаа. Уулзалтын төгсгөлд авсан санал асуулгын дүнг нэгтгэн гаргахад доорх үзүүлэлттэй байна.

 

 

MagicFinance програм хэрэглэгчдийн анхдугаар уулзалтанд хүрэлцэн ирсэн болон санал өгсөн нийт хэрэглэгчиддээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа