МЭЖИК ЧОЙС ТМЗ ХХК- “БИЗНЕС УУЛЗАЛТ-4” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 МЭЖИК ЧОЙС ТМЗ ХХК нь санхүү, татварын тайлан гаргуулдаг гэрээт харилцагчидтайгаа 2015-01-14-ны өдөр 4 дэхь удаагийн "Бизнес уулзалт”-аа зохион байгууллаа. “БИЗНЕС УУЛЗАЛТ” нь жилд хоёр удаа зохион байгуулагддаг. Энэхүү уулзалтаар өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнаж 2015 онд хэрхэн ажиллах талаар танилцууллаа. 2014 оны 8 сард болсон “БИЗНЕС УУЛЗАЛТ”-аар байгууллагын удирдлагуудад доорх мэдээллийг өгч байсан байна.

  • Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний талаар ТМЗ үйлчилгээний хууль ба бусад
  • ТМЗ үйлчилгээний бодлогын бичиг баримтын талаар
  • Зөвлөх үйлчилгээ ба хэрэгтэй мэдээлэл
  • “Санхүүгийн тайлангийн логик” гэж юу вэ?
  • “Хуурамч өр үүсгэсний гор” зөвлөмж
  • Санхүүгийн дотоод хяналтын талаарх ойлголт
  • Ажлын бүтээмжийг дээшлүүлэх 5S арга
  • Өнгөрсөн хугацааны санхүү татварын тайлангууд, үдэж цэгцэлсэн баримтуудын талаар

Харин энэ удаагийн уулзалтаар харилцагчиддаа Мэжик Чойс ТМЗ ХХК-ний гүйцэтгэх захирал ТИНБ, МНБ Ж. Алтанзул, Мэжик Клоуд ХХК-ний гүйцэтгэх захирал Д. Пүрэвсүрэн болон Аудитор Г. Мөнхбаяр, Сургалтын менежер Ч.Алтангэрэл нар мэдээлэл өглөө.  Үүнд:

  • Мэжик Чойс ТМЗ ХХК цаашид ажиллах бүтэц зохион байгуулалт
  • Байгууллагуудтай хэрхэн уялдан ажиллах талаар
  • Аудитын үйлчилгээний хөнгөлөлт болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл.

гггггггДэлгэрэнгүй: http://consulting.magicgroup.mn/audit1/

  • Дотоодын баримтын шалгалт, шалгалтаар илэрсэн зөрчлүүд
  • Илэрсэн зөрчлийг яах вэ? гэх мэт сэдвүүдийн дагуу мэдээлэл хүргэсэн.

Мөн харилцагч нартаа зориулж “Санхүүгийн тайлан унших сургалт”-аа бэлтгэн явууллаа.  Харилцагчидын сэтгэгдлээс:

  • “Гэгээ 9” -Танай хамт олонд амжилт хүсье. Итгэл өндөр байна.
  • “МН Лайн” ХХК, “Контлайн” ХХК – Ийм сайхан арга хэмжээ зохиосонд баярлалаа.
  • “Конг Мин Хо” ХХК – Сайхан арга хэмжээ зохион байгуулсанд баярлалаа. Хэрэгтэй мэдээллүүд хүлээн авлаа.
  • “Нью-Оптик” ХХК – Өгөөжтэй сайн сургалт боллоо. Тайлан унших сургалт онц.
  • “Эй Ай Эм Эм” ХХК – Үр өгөөжтэй сайн уулзалт боллоо.
  • “Ундрам-Од” ХХК – Танай зохиож байга арга хэмжээ сайн байна.
  • “ Эй Би Эс Жи” ХХК Өнөөдрийн бизнес уулзалт маш сайн байна.

Байгууллагаа төлөөлөн уулзалтанд ирсэн бүх харилцагч нартаа баярлалаа

Мэдээллийг бэлтгэсэн: Бизнес хөгжлийн хэлтэс

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа