Хоггүй эрүүл орчинг бүрдүүлцгээе.

Мэжик Чойс ТМЗ” ХХК-ийн залуучууд "Туул голын сав газрыг цэвэрлэх" нийгмийн ажилд идэвхитэй оролцлоо. k ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ Нийгэмлэг нь өөрийн гишүүн байгууллагуудтай хамтран “ХАТАН ТУУЛАА ХАЙРЛЪЯ” гэсэн уриан дор уг үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд энэ нийгмийн ажилд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагууд, зөвлөх татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчид оролцов.

Туул голын эрэг дагуу ялангуяа зуны улиралд иргэд маш ихээр амарч,  зугаалдаг боловч дийлэнх амрагчид өөрсдийн тарьсан хогийг цэвэрлэдэггүй. Үүнээс үүдээд их хэмжээний хог хуримтлагдсан байдаг. Төрийн бус байгууллагууд нь дүүргийн байгаль орчин хариуцсан албатай хамтран цэвэрлэгээ хийдэг боловч энэ нь хангалттай, байнгын цэвэрлэгээ болж чадахгүй байгаа ба үүнээс өөрөөр албан ёсоор цэвэрлэгээ хийдэггүй. Иймд нийгмийн оролцоог Туул голын эрэг дагуу болон хүрээлэн буй орчны эрүүл ахуйн байдалд илүүтэй татан оролцуулах, иргэдийн анхаарлыг энэхүү асуудалд хандуулах зорилгоор ТМЗ Нийгэмлэг нь гишүүн ТМЗ компаниудтай хамтран Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүрний хоорондох Туул голын эрэг дагуух газрыг боломжит хэмжээгээр цэвэрлэх санаачлагыг гарган үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан байна.  

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа