БИЗНЕС УУЛЗАЛТ зохион байгууллаа

МЭЖИК ЧОЙС ТМЗ ХХК олон жил хамтран ажилласан гэрээт харилцагчидтайгаа 2014-08-09 ний өдөр “БИЗНЕС УУЛЗАЛТ” зохион байгууллаа. Энэхүү уулзалтыг шинэ гэрээт харилцагчидтайгаа 9 сард хийхээр төлөвлөж байна. “БИЗНЕС УУЛЗАЛТ” нь жилд хоёр удаа зохион байгуулагддаг бөгөөд энэхүү уулзалт нь 2014 оны 2 дахь удаагийн уулзалт юм. 2014 оны анхны “БИЗНЕС УУЛЗАЛТ”-аар байгууллагын удирдлагуудад доорх мэдээллийг өгч байсан: Үүнд:

  • 2014 оны санхүүгийн үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөө,
  • Харилцагчдын санхүү, татварын тайланд “Дотоод аудит”-хийсэн талаарх мэдээлэл,
  • Аудитын шалгалтаар илэрсэн зөрчлүүд, тэдгээрийг хэрхэн шийдэх талаарх,
  • Санхүү, татварын тайланд гарч болох эрсдэл, түүнийг хэрхэн шийдэх талаар зөвлөмж зөвлөгөө; Эрсдлийн програмын талаарх мэдээлэл,
  • Өнгөрсөн хугацааны санхүү татварын тайлангууд, үдэж цэгцэлсэн баримтууд,

Харин энэ удаагийн /2014/8/9-ний/ уулзалтаар харилцагчиддаа дараах сэдвээр Мэжик Чойс ТМЗ ХХК-ний захирал ТИНБ С.Мөнхбаяр, ТИНБ Ж.Алтанзул, О.Ганбаяр, Ч.Алтангэрэл нар мэдээлэл өглөө.

  1. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний талаар
    1. ТМЗ үйлчилгээний хууль ба бусад
    2. ТМЗ үйлчилгээний бодлогын бичиг баримтын талаар
  2. Зөвлөх үйлчилгээ ба хэрэгтэй мэдээлэл
    1. “Санхүүгийн тайлангийн логик” гэж юу вэ?
    2. “Хуурамч өр үүсгэсэний гор” зөвлөмж
    3. Санхүүгийн дотоод хяналтын талаарх ойлголт
    4. Ажлын бүтээмжийг дээшлүүлэх 5S арга
  3. Өнгөрсөн хугацааны санхүү татварын тайлангууд, үдэж цэгцэлсэн баримтуудын талаар

Харилцагчдын санал сэтгэгдлүүд:

Харилцагч: Танай төлөвлөж байгаа сургалтыг яаралтай авах хүсэлтэй байна. Нью оптик ххк: Үр дүнтэй уулзалт боллоо. Дараагийн уулзалтыг ажлын өдөр хийж байвал зүгээр. Гэгээ-9 СӨХ : Танай хамт олонд амжилт хүсье. ЦДЭЭ ХХК: Маш үр дүнтэй уулзалт боллоо. Та нарт баярлалаа.

Мэжикчойс ТМЗ ХХК нь санхүүгийн үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөний дагуу 2014/8/11 ээс 2014/8/15-ний хооронд харилцагчид дээрээ очиж ажиллана.     Байгууллагаа төлөөлөн уулзалтанд ирсэн бүх харилцагч нартаа баярлалаа.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа