Шинэ үеийн нягтлан бодогч гэж хэн бэ?

Шинэ үеийн нягтлан бодогч гэж хэн бэ?

Нягтлан бодогч гэдэг үгийг сонсоход тооны машин, хэмжээлшгүй их цаас харагддаг байсан үе бидний ард үлдэх нь.

21-р зуун нягтлан бодогч биднээс юу шаардаж байна вэ гэхлээр...

  1. Технологийн боловсрол: Бүртгэлийн мэдээллийн систем автоматчилагдаж, цахим баримтын эрин үе ирж байгаатай холбоотой орчин үеийн технологийн хувьсалд хамгийн хурдан суралцаж зохицохыг шаардаж байна. Жишээ нь: ebarimt, цахим төлбөр тооцоо, ERP system, цахим анхан шатны баримт
  2. Олон хувилбарт тайлан: Бизнес ил тод болохын хэрээр санхүүгийн тайлангийн ач холбогдол өсч түүнийг удирдлага, хувьцаа эзэмшигч болон гуравдагч талуудийн шаардлагад нийцсэн байдлаар бэлтгэх шаардлага гарч ирж байна.
  3. Хариуцлага: Нягтлан бодогч нарыг гаргасан тайландаа эзэн байхыг шаардаж эхэлсэн. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд санхүүгийн тайланг мэргэжлийн эсхүл мэргэшсэн нягтлан бодогч гаргадаг байхаар тусгагдаж, нягтлан бодогч нарт  тоон гарын үсэг эзэмшүүлэх шийдэл гарч ирсэн.

Иймд нягтлан бодогч бид өөрсдийгөө цаг үетэйгээ нийцүүлэн, түүнээс илүү хөгжүүлж байж бизнесийн хамгийн чухал #НЭГЭН байх боломжийг олж авах юм.

НЯГТЛАН БОДОГЧ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

Magic Consulting Audit LLC

Сургалтууд

Видео сурталчилгаа