АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭ – Эрсдлээ үнэлүүл, ирээдүйгээ хар

Мэжик Консалтинг Аудит ХХК нь Монгол Улсын Сангийн яамнаас аудитын үйлчилгээг эрхлэх зөвшөөрлийг авсны дагуу 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Бид аудит хийх явцдаа санхүүгийн тайлан, мэдээллийг үнэлээд зогсох бус үйлчлүүлэгчийнхээ соёл, үйл ажиллагааны салбар, бизнесийн орчны эрсдэл зэргийг оношлох байдлаар аудитын үйлчилгээгээ үзүүлдэг.

Аудит, баталгаажуулах үйлчилгээ:

Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжихийн хирээр гадаадын хөрөнгө оруулагчид, үндэсний компаниуд Монгол Улсад урт хугацаанд, амжилттай үйл ажиллагаагаа явуулах сонирхол нэн тэргүүнд тавигдаж байгаа билээ.

Компаниуд тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад  шинэ болон шинэчлэгдэн гарч буй хууль, эрх зүйн болоод стандартын өөрчлөлтүүд нөлөөлж, түүний дагуу үйл ажиллагаагаа эрсдэлгүй үргэлжлүүлэхэд мэргэжлийн, хараат бус, бие даасан зөвлөхүүдийн эрэлт хэрэгцээ өсч байна.

Аудиторууд мэргэжлийн ур чадвар, ёс зүйг чандлан сахиж ажиллан хүчирхэг аудитын тайлан, зөвлөмжийг үйлчлүүлэгчид хүргүүлснээр гүйцэтгэх удирдлагад оновчтой, бүтээлч ажилбаруудыг, Төлөөлөн удирдах зөвлөлд үнэн бодит нөхцөл байдлыг, хөрөнгө оруулагч болон сонирхогч этгээдүүдэд хамгийн чухал мэдээллийг өгч дээрх эрэлт хэрэгцээг хангахад тусалж ажилладаг. Манай аудитын үйлчилгээний мэргэжилтнүүд Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгж, төрийн өмчит компаниудад аудит хийж туршлага хуримтлуулж байгаагаас гадна дэлхий нийтийн аудит хийх арга барил, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах чадвартай, Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч, Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогч, санхүүгийн мэргэжилтнүүдээс бүрдэж байна.

БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Аудит, баталгаажуулах үйлчилгээнд:

Санхүүгийн тайлангийн аудит, баталгаажуулах

Санхүүгийн тайлангийн нягтлах гэрээт ажил

Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн дотоод аудитын үйлчилгээ

Төрийн өмчит, төсвийн санхүүжилттэй байгууллагын санхүүгийн тайлангийн аудит

Төрийн бус, ашгийн бус байгууллагын санхүүгийн тайлангийн аудит

Жижиг дунд аж ахуйн нэгжийн захиалгат аудит

Зөвлөх үйлчилгээнд:

Хөрөнгө оруулалт, зээл, төслийн зориулалтаар санхүүгийн байдлыг судлах, зөвлөгөө өгөх

Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн дотоод хяналтыг судлах, зөвлөгөө өгөх

Аж ахуйн нэгж, байгууллагын худалдан авах ажиллагаанд хөндлөнгийн хяналтаар оролцох

Нягтлан бодох бүртгэлийг стандартын дагуу хөтлөх, нөхөн хөтлөх, тайлан гаргах, өртгийн болон удирдлагын бүртгэлийг зохион байгуулахад нь туслах, зөвлөгөө өгөх;

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах

АУДИТ үнийн санал тооцоолох

АУДИТ

НЯГТЛАХ

Мэдээ мэдээлэл

Видео сурталчилгаа