Мэжик Групп нь үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ

Мэжик Групп нь үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо 2017 оны 12 сарын 01-ний өдөр One event Hall хүлээн авалтын танхимд тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэхүү ойн арга хэмжээнд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Г.Түвдэндорж оролцож, салбарын сайдынхаа мэндчилгээг уламжиллаа. Мөн МУ-ын анхны Мэргэшсэн нягтлан бодогч, анхны аудитын компанийг үүсгэн байгуулагч, Аудиторуудын холбооны ерөнхийлөгч, МУ-ын Гавьяат Эдийн Засагч Ц.Жигдэн, МУ-ын гавьяат эдийн засагч, доктор, профессор, мэргэшсэн нягтлан бодогч Р.Батжаргал, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч, Доктор профессор Г.Алтанзаяа, ММНБИ-ийн дэд ерөнхийлөгч Ч.Чимидсүрэн нар оролцож мэндчилгээ дэвшүүлснээс гадна  аудит, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний компаниуд, харилцагч байгууллагуудын төлөөлөл зэрэг хүндэт зочид оролцлоо.

Тус арга хэмжээний үер ММНБИ-ийн дэд ерөнхийлөгч Ч.Чимидсүрэн Мэжик Клоуд ХХК-ийн Мэжик Мониторинг ERP системийг танилцуулсан нь ойн баярын онцлог үйл явдал боллоо.

Үүний дараагаар шилдгийн шилдэг харилцагчдаа тодрууллаа. Үүнд:

  • Аудитын үйлчилгээний шилдэг харилцагчаар Рэдпаф Монгол ХХК;
  • Татварын зөвлөх үйлчилгээний шилдэг харилцагчаар Эрдэнэт Ложистик ХХК;
  • Сургалт, програм хангамжийн үйлчилгээний шилдэг харилцагчаар Хөвсгөл центр ХХК тус тус тодорсон юм

Cангийн яамны НББ-ийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Мэжик группийн гүйцэтгэх захирал С.Мөнхбаяр, Санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр Эрдэнэт салбарын эрхлэгч Д.Батцэцэг, Сангийн яамны жуух бичгээр Г.Мөнхбаяр, Х.Амгаланзаяа, Б.Алтантуяа, Монголын залуучуудын холбооны цол тэмдгээр Д.Пүрэвсүрэн, Ч.Алтангэрэл, Г.Даваасүрэн нар тус тус шагнуулсан юм.

Байгууллагын шилдэг ажилтнаар Б.Алтантуяа, А.Хонгорзул, Г.Даваасүрэн нар тус тус тодорч өргөмжлөл, гадаад орноор аялах эрхийн эзэд болсон юм.

Арга хэмжээний дараагийн онцлог зүйл бол зочдын дунд дуудлага худалдаа явуулж уг дуудлага худалдааны орлогыг Эх нялхсын үндэсний төвд  хандив болгон өглөө.

Ийнхүү Мэжик Групп нь 10 жилийн ойгоо баяр хөөр, амжилт бүтээл дүүрэн нижгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Хүндэтгэлийн хүлээн авалтад хүрэлцэн ирсэн нийт хүндэт зочиддоо талархал илэрхийлэн цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. 

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа