MagicFinance програмын 2017-06-01 шинэчлэлт

MagicFinance санхүү, татварын програмын хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. 

Манай программын хамгийн сүүлийн шинэчлэгдсэн хувилбар 2016/08 сард гарснаас хойш дахин шинэчлэгдэж байгаа нь, ТЕГ-аас 2017 оны 03 сарын 30-ны өдрийн А/73 дугаар тушаал гарж тайлангийнмаягтууд өөрчлөгдсөнтэй холбоотой.

Энэ удаагийн шинэчлэлд ямар өөрчлөлтүүд орсныг доорх хүснэгтээс харна уу.

Видео танилцуулга үзэх:  https://youtu.be/vTCqAbCmWBo

Шинэ хувилбар татах: 

1

Орлогын татварын тайлан /шинэчлэгдсэн өөрчлөлт/

 

 

    ААНОАТ-ын тайлангийн маягтууд шинэчлэгдсэн. Үүнд:

  • 1-р хавсралт. ААНОАТ-ын тайлангийн маягт
  • 2-р хавсралт. Хөрөнгө оруулалт хийсэн ААНОАТ-н хөнгөлөлтийн тооцоо
  • 3-р хавсралт. Хөнгөлөгдөх татвар болон чөлөөлөгдөх орлогын мэдээ
  • 4-р хавсралт. ААНОАТ-ын тайлангаар гарсаг алдагдлыг ирээдүйд шилжүүлэх тооцоо
  • 5-р хавсралт. ААНОАТ-ын тайлангийн тодруулга

 

2

Хувь хүний орлогын албан татварын тайлан /шинэчлэгдсэн өөрчлөлт/

 

 

  • Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 3 сарын 30-ний өдрийн А/73 дугаар тушаалын дагуу ТТ-11/4/ маягт шинээр гарсан. Уг маягт нь Шууд бус орлогыг цалин олгосон ажилтан тус бүрээр тусад нь нэгтгэж харуулах зорилготой. Шууд бус орлого гэдэг нь ажилтнуудад олгосон хоол унааны... г.м мөнгө бөгөөд өмнө нь шууд бус орлого ТТ-11/1/ маягт дээр нэмэгдэж гардаг байсан.
  • Хөдөлмөрийн чадвараа түр алдсан ажилтны цалин ТТ-11 болон ТТ-11/1/ маягт дээр харагддаг болсон.
  • ТТ-11 маягтын 12.2 дахь хэсэг буюу татвар ногдох орлогод шууд хамаарахгүй шууд бус орлогын хэсэг автоматаар гардаг болсон.

 

3

Цалин/нэмэгдсэн өөрчлөлт/

 

 

     Main sheet дээр тооцоолсон НДШ-ийн дундаж хувийг харуулсан хүснэгттэй болсноор:

  • Тухайн ажилтан нь байгууллагын яг ямар ажилтан болохыг (үндсэн, гэрээт, сул зогсолттой үед хөдөлмөрийн чадвараа алдсан гм)9 ангиллаар заадаг болсон.
  • НДШ-ийн хувь хүнээс болон байгууллагаас төлөх хувийг гараас оруулж өгдөг болсноор байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхтэй холбоотой НДШ-ийн хувь өөрчлөлтийг тухайн сараас шууд өөрчлөх боломжтой болсон
  • НДШ-ийн байх ёстой дундаж хувь нь байгаа хувиасаа хэр зөрсөнг шалгах зөрүүгийн хяналттай болсон.

 

 

4

Нийгмийн даатгалын тайлан /засагдсан өөрчлөлт/

 

 

  • Өмнө нь, хүүхдээ асарч буй эхийн баганад бөөн дүнгээр холилдож ордог байсан төрөхийн өмнөх болон төрсний дараах 2 сарын байгууллагаас хариуцах ёстой НДШ-ийг ND7 маягтын бусад дүн баганад нэмэгддэг болгосон.

 

 

  • Гэрээт ажилтанд олгосон цалингаас бодож буй НДШ-ийг НДШ нэгтгэл (ND7)тайлангийн бусад баганад оруулсан.

 

 

 

5

Дансны кодчлол /шинэчлэгдсэн өөрчлөлт/

 

 

     Дансны кодчлол хэсгийн AR баганад

  • НО-Нийтлэг орлого
  • ТХХО-Тусгай хувь хэмжээтэй орлого
  • СО-Суутгуулсан орлого 

    Гэсэн “татварын тайланд очих орлого зардлын дансыг нарийвчлан зааж өгдөг болсон.

 

 

6

Борлуулалтын тайлан /нэмэгдсэн өөрчлөлт/

 

 

  • “Авлага өглөгийн тайлан” гаргадаг Tootsoonegt sheet дээр харилцагч тус бүрээр борлуулалтыг нэгтгэж харуулдаг борлуулалтын тайлан нэмэгдсэн. Хуучин хувилбараас шинэ хувилбар луу файл хөрвүүлсэний дараагаар мөн дансны кодчлолын 66,67 дугаар мөрөнд байх Борлуулалт, Бусад борлуулалт дансдаар  ерөнхий журнал дээр гүйлгээ хийх үед орлогын дансдыг C, D баганад дахин тохируулж өгснөөр борлуулалтын тайлан хөтлөгдөнө.

Жич: Борлуулалтын тайлан гаргахгүй гэвэл нь тогтмол шийтний 26 дугаар мөр дээрээс “үгүй” гэдгийг сонгоно.

 

 

7

Авлага, өглөгийн тайлан /нэмэгдсэн өөрчлөлт/

 

 

  • “Дансны кодчлолын” 54 дүгээр мөрөнд “Бэлтгэн нийлүүлэгчдэд өгөх өглөг” данс шинээр нэмэгдсэн. Бизнесийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой өглөг үүсэж, авсан зээлээрээ бараа, ажил үйлчилгээ авсан бол энэ дансыг сонгож өгнө. Тухайн данс нь санхүүгийн тайлангийн “Дансны өглөг” рүү бичигдэнэ
  • “Авлага, өглөгийн тайлангийн” ХХӨ, ДБӨ дансууд нь санхүүгийн тайлангийн “бусад богино хугацаат өглөг” нүдэнд автоматаар бичигдэнэ. Иймд дээрх дансдыг бизнесийн үйл ажиллагаатай шууд хамааралгүйгээр зээл авсан үед ашиглана.

 

 

8

Үндсэн хөрөнгийн тайлан /засагдсан өөрчлөлт/

 

 

  • 2 компани нэгдэх үед нэгдэж буй талын Эргэлтийн бус хөрөнгө нь элэгдэлтэйгээ хамт шилжиж ирдэг. Энэ тохиолдолд үндсэн хөрөнгийн тайланд шилжиж ирсэн хөрөнгийн өмнөх элэгдэлийг/BC багана/, шилжилтийн дараах элэгдэлтэй хамт нэгтгэх /BL багана/боломжтой болсон.

 

 

9

Зөрүүгийн тайлан /Засагдсан өөрчлөлт/

 

 

  • Тусгайлсан хувь хэмжээтэй орлого олсон үед байнгын зөрүү дэхь татварын зардал буюу Б1 мөрийн дүн буруу татагдаж байсныг зассан. /2 хувь, 40 хувь г.м/

 

 

10

Үсгийн фонт өөрчлөгдсөн.

 

 

  • Өмнө нь аrhangai гэсэн үсгийн фонтыг ашигладаг байсан бол шинэ хувилбараар Ch Freeset гэдэг үсгийн фонтыг ашигладаг болсон. Ингэснээр тайлангийн харагдах хэлбэр сайжирсан, үсгийн фонт танигдахгүй байна гэх асуудалгүй болсон.

 

 

Та программ шинэчлэлтэй холбоотой мэдээллийг манай 70131044 дугаарын утаснаас авах боломжтой.