MagicFinance програмын 2020 оны 03 сарын хувилбар

MagicFinance програмын хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе.

MagicFinance програм сүүлд 2019 оны 09 сард шинэчилсэн хувилбараа гарган танилцуулж байсан бөгөөд шинэчлэлтийн мэдээллийг энд дарж харна уу.

Энэ удаагийн шинэчлэлтээр 2020 оны 1 сараас эхлэн хэрэгжиж буй НӨАТ-ын тухай, ХХОАТ-ын тухай, ААНОАТ-ын тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдсантай холбоотой доорх өөрчлөлтүүд орсон.

Хууль Шинэчлэлт Заавар
1 НӨАТ-ын тухай хуулийн 14.1.5 дэх заалт ТЕГ-ын даргын 2020-01-03-ний өдрийн А/01 тоот тушаалаар батлагдсан ТТ-03а маягт буюу НӨАТ-ын тайлангийн маягтыг програмд оруулсан. Үзэх
    НӨАТ-тэй худалдан авалтын тайлан гаргахын тулд Худалдан авалтын тайлан гаргах шаардлагатай. Ерөнхий журнал хөтлөхдөө Хөрөнгө, зардал худалдан авсан тохиолдолд харилцагчын нэрийг зааврын дагуу журналын С баганад оруулж өгөөрэй. Үзэх
2 ААНОАТ-ын тухай хуулийн 17.11 дэхь заалт “Албан татвар төлөгчийн тухайн улиралд шинээр эзэмшсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг дараагийн сарын эхний өдрөөс эхлэн тооцно.” гэж заасны дагуу элэгдэл тооцдог болсон.  
3 ХХОАТ-ын тухай хуулийн 7.1.7 дэхь заалт Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод хоол унааны мөнгийг оруулсан. Иймд хоол унааны бэлнээр олгосон мөнгөнөөс ХХОАТ нь НДШ хасагдсан дүнгээс бодогдоно. Хоол унааны мөнгийг KC баганад оруулна.