Magic Finance програм дээр ерөнхий дэвтэр болон хоорондын тооцооны данснуудыг дэвтэрлэж харах боломжтой боллоо

MagicFinance програмыг ашиглахад гардаг нэг хүндрэлтэй асуудал бол ерөнхий дэвтэр болон хоорондын тооцоотой данснуудыг дэвтэрлэж харах боломжгүй байсан. 

Тэгвэл энэ асуудлыг шийдсэн MagicFinance програмтай хосолж ажиллах 2devter гэсэн нэртэй файл гарлаа.

Энэ файлыг ашигласны давуу тал:

  1. Ерөнхий дэвтрийг бүх ашигласан дансаар нь дэвтэрлэж /цувруулж/ гарган хэвлэх боломжтой.
  2. Авлага өглөгтэй харилцагчийн тооцоо нийлсэн актыг харилцагч тус бүрээр дэвтэрлэж /цувруулж/ гарган хэвлэх боломжтой.

MagicFinance програмын хэрэглэгч та байгууллагынхаа ерөнхий дэвтэр болон хоорондын тооцоотой харилцагчийн мэдээллийг дэвтэрлэж харахыг хүсвэл доорх ашиглах зааврыг харна уу.

ФАЙЛЫГ ТАТАЖ АВАХ

Жич: Энэхүү файлыг хэрэглэхийн тулд та 2016 оноос хойш гарсан, удирдлагын тайлан гаргах эрхтэй MagicFinance програм дээр ажиллах ёстой.  Удирдлагын тайлан гаргах эрхтэй MagicFinance програмыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

Утас: 70131044 /2/