Түгээмэл асуулт хариулт

Програм руу нэвтрэн орохдоо magic гэсэн нууц үгийг англи үсгийн фонт(EN-english united states) ашиглан бичиж нэвтрэн орно.

Дэлгэрэнгүй линк: энд дарна уу

Програм руу нэвтрэн ороход дараах цонх гарч ирдэг. Тухайн цонхонд таны ашиглаж буй програмын хамгийн сүүлд хэзээ шинэчлэгдсэн хугацааг харуулж байдаг.

Компьютерийг форматласны дараа таны програмын инстал болон тохиргоо устсан тул таны програм нээгдэхгүй, ажиллахгүй байна. Иймээс та инстал сд-нээсээ зааврийн дагуу програмаа ахин суулгана. Хэрэв таньд инстал сд байхгүй эсвэл алга болсон бол www.sanhuu.mn сайтаас дараах линкийн дагуу програмын инстал болон тохиргоо хийх файлыг татаж аван програмаа суулгаж болно. тохиргоо файл татах , инстолл татах

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Програмын сериал кодыг гаргахын тулд макрог идэвхжүүлэх тохиргоог хийх шаардлагатай.Үүнд: “MAGIC” хавтасны “БУСАД” дотор “Инстал” хавтас дотор байрлах run1 гэсэн файлыг уншуулан ок дарна. Ингэснээр макро тохиргоо хийгдэнэ. Эсвэл энгийн excel програмыг нээн гараасALT+T+M+S гэсэн товчлууруудыг дараалан дарснаар TRUST CENTER гэсэн цонх гарч ирэх ба MACRO SETTINGS рүү орон ENABLE ALL MACROS –гэсэн сонголтыг идэвжүүлнэ.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Та эхлээд програмынхаа Тогтмол мэдээлэл шийтний 31 мөрний “ҮХ тайлан хийдэг эсэх” гэсэн хэсгээс ТИЙМ гэж сонгох хэрэгтэй. Мөн Тогтмол мэдээлэл Үндсэн хөрөнгийн нэрс доод хэсэгт харагдаж байх ба элэгдэх жил/гараас оруулж өгнө/ болон элэгдлийн дансуудыг сонгож оруулах шаардлагатай.

 

1.4 шийтэнд үндсэн хөрөнгийн элэгдэлийн жил болон хуримтлагдсан элэгдэл дансыг заавал оруулж өгнө.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Хэдийгээр үндсэн хөрөнгийн орлогоо зөв хийсэн ч уг алдаа гараад байвал тухайн хөрөнгийн нэрийг үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлээс хайж олоод хөрөнгийн ангиллыг журналын ангилалтай тулган шалгана. Ангилал өөр байх үед энэ алдаа гарах бөгөөд зөв ангиллаараа оруулан дахин сонгоход уг алдаа засагдана.

 

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Search шийтний баруун гар талд үндсэн хөрөнгийн орлого зарлага зөв хийгдсэн эсэхийг хянагч хэсэг байна. Энэ нь таны ерөнхий журнал дахь үндсэн хөрөнгийн хөдөлгөөн Үндсэн хөрөнгийн орлого зардлын задаргаатай адилхан эсэхийг шалгаж зөрүүг харуулна.

 

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Үндсэн хөрөнгийн бүртгэлтэй ажиллах үед search гэсэн шийт хамт нээгддэг. Энэ шийтэнд үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл автоматаар гарах ба b2 нүднээс харахыг хүссэн хөрөнгийнхөө нэрийг бүтнээр нь, эсвэл хэсэгчилж бичиж өгсөнөөр тухайн бичсэн хөрөнгүүд автоматаар шүүгдэж гардаг. ишээ нь с гэж бичихэд с үсгээр эхэлсэн бүх хөрөнгүүдийг харах боломжтой болох юм.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

- Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан

- Үндсэн хөрөнгийн хураангуй тайлан

- Үндсэн хөрөнгийн тайлан дансны ангиллаар харах боломжтой

- Үндсэн хөрөнгийн тайлан байршил болон хариуцаж буй хүнээр харах боломжтой

- Үндсэн хөрөнгийн тайланг үсгийн дарааллаар харах боломжтой

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Үндсэн хөрөнгийг өөр эзэмшигч рүү шилжүүлэх бол:

Арга-1

• Ерөнхий журналд үндсэн хөрөнгө шилжүүлэх дансны бичилт бичнэ. Жишээ нь: Компьютер шилжүүлэх бол дт Ком Кт Ком

• “Үндсэн хөрөнгийн орлого зарлагын бүртгэл”-ээс /Хөрөнгө шилжүүлсэн үед бөглөнө. Хэнээс/ гэсэн баганад /AA багана/ шилжүүлэх гэж байгаа хөрөнгийн нэрийг оруулж өгнө.

• Хөрөнгийн нэрс хэнд гэсэн AB баганад шилжүүлэн авагч хүний нэр бүхий хөрөнгийг бичиж өгнө.

 

Арга-2 Хэрэв Ууганаад байгаа бүх хөрөнгийг Баяраад шилжүүлж өгөх бол доорх байдлаар шилжүүлнэ.

- Main шийтний “Экспорт, импорт” товчлуурны “Энэ файлын мэдээллүүдийг хуулах” гэсэн товчлуурыг дарна. 
– Hurvuulge2 шийтэнд орж “Үндсэн хөрөнгийн мэдээллийг идэвхжүүлэх” товчыг дарна. 
– Ctrl+H товчлууруудыг хослуулж дарахад FIND and REPLACE гэсэн цонх гарч ирэх ба Find what гэдэг дээр Ууганаа, Replace with гэдэг дээр Баяраа гэж бичээд Replace All
гэсэн  товчлуур дээр дарна. Энэ үед Ууганаа гэсэн бүх бичиглэлүүд Баяраа болж өөрчлөгддөг.
- Hurvuulge2 шийтэнд орж “Мэдээллийг холбох Үндсэн хөрөнгө” товчлуур дарснаар үндсэн хөрөнгийн тайланруу хуулагдана.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж  үзнэ үү

Тайлан харах товчлуурыг дарж хөрөнгө хэсэгт байгаа ҮХ орлого зарлагыг бүртгэх товчлуурыг дарахад Үндсэн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээ гэсэн хүснэгт гарч ирнэ.

- Уг хүснэгтний № гэсэн баганад u1, u2, u3, u4, u5 гэх мэт коднуудыг хийж өгөхөд хүснэгтийн баруун талд журнал дээр хийгдсэн дансны харьцаанууд дүнгийн хамт автоматаар
гарч  ирнэ.

- Хөрөнгийн нэрс, нийт үнэ, тоо гэсэн багануудад хөрөнгө орлогодсон, зарлагадсан мэдээллүүдийг оруулж өгсөнөөр үндсэн хөрөнгийн тайлан автоматаар гарна. Хэрэв
уг мэдээллүүдийг буруу оруулбал U баганад алдааны утга гарч ирнэ. : U багана нь алдааг хянагч хяналтын багана юм.

- Хэрэв хөрөнгийн нэрсийг хайж олоход төвөгтэй байвал: AB1 нүдэнд хайхыг хүссэн хөрөнгийн эхний үсгийг юмуу эхний үеийг бичиж өгнө. Дараа нь хөрөнгийн нэрийг хайхад
зөвхөн тухайн үсгээр эхэлсэн хөрөнгө шүүгдэж гарч ирдэг.

Илүү дэлгэрэнгүйг энд дажр үзнэ үү

Тайлан харах товчлуурны Хөрөнгө гэсэн хэсэгт байгаа “Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл” гэсэн товчлуурыг дарж эхний үлдэгдлийг оруулна. Саарал дэвсгэртэй хэсгүүдэд гараас мэдээлэл оруулж өгөх ёстой. Тухайлбал:

• Хариуцах эзэн

• Байршил

• Данс

• Үндсэн хөрөнгийн жагсаалт

• Ашиглаж эхэлсэн он сар

• Эхний үлдэгдэл байгаа òоо болон Нэгжийн үнэ

Тухайн эхний үлдэгдэл нь ” AJ_HUSNEGT” шийтэнд оруулсан хөрөнгийн задаргаа байх ёстой.

Ажлын хүснэгтний үндсэн хөрөнгө болон хуримтлагдсан элэгдлийн эхний үлдэгдлүүд үндсэн хөрөнгийн програм дахь нийт дүнтэй адил байх ёстой. Үндсэн хөрөнгийн програм дээр нэр төрлөөр нь задлан эд хөрөнгийг хэнд хариуцуулж буйг бүртгэх болно.

Хэрэв үндсэн хөрөнгийн тайлангийн эхний үлдэгдэл болон Ажлын хүснэгтийн үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлүүд хоорондоо зөрвөл Main шийтний Тайлангийн үзүүлэлтүүд тэнцсэн эсэхийг шалгах хэсэгт алдаа заана.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж  үзнэ үү

Уг програм нь бараа материалын орлого, зарлагыг хийх үед бараа бүтээгдэхүүний нэрийг бар код уншигчийн тусламжтайгаар автоматаар гаргаж ирэх ба энэ нь бараа материалын тайланг богино хугацаанд гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл бараа материалын орлого зарлагыг оруулах үйл ажиллагааг пос уншигчаар хялбархан оруулах боломжтой програм

Няравын програмд санхүүгийн үйл ажиллагаанд ашиглагдах хэрэгцээт анхан шатны баримтууд байдаг. Main шийтний анхан шатны баримт гэсэн товчлуур дээр дарахад Мөнгөтэй холбоотой, БМ-тай холбоотой, Бусад хэрэгцээт анхан шатны баримтууд байх ба гараас мэдээллийг оруулан хэвлэж авах боломжтой.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж  үзнэ үү

Няравын програм дээр Төгрөгийн касс болон долларын кассыг гаргах боломжтой. Main шийтний Мөнгөн хөрөнгө гэсэн товчлуур дээр даран гарч ирэх цонхноос Төгрөгийн касс гэдэг дээр дарснаар кассын гүйлгээг оруулах боломжтой болно. Кассын тайлан гаргах үед огноо, харьцсан данс, гүйлгээний утга, мөнгөн дүн зэргээ оруулснаар төгрөгийн журнал болон Орлого, зарлагын дэлгэрэнгүй бүртгэл, кассын орлого зарлагатай холбогдох анхан шатны баримт автоматаар гарах боломжтой.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Search гэсэн шийтний В2 нүдэнд хайхыг хүссэн барааны нэр, эхний үсгийг оруулснаар тухайн бараа эсвэл тухайн үсгээр эхэлсэн нэртэй бүх барааны жагсаалт Орлого зарлага эхний үлдэгдэл эцсийн үлдэгдэл гэсэн багануудад харагдана. Мөн барааг орлогодох зарлагадах үед олон нэр төрлийн бараанаас сонгож оруулах нь төвөгтэй байдаг. Тиймээс барааны орлого зарлагыг оруулахдаа D1 нүдэнд оруулахыг хүссэн барааны эхний үсэг эсвэл барааны нэрийг бичиж өгснөөр зөвхөн тухайн оруулсан барааны нэрсийн жагсаалт гарч ирнэ.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж  үзнэ үү

БМ-ын орлого, зарлагын хэсэгт падааны дугаар болон дансны харьцаагаар сонгож харах боломжтой. Үүний тулд D5 нүдэнд харахыг хүссэн падааны дугаараар орлогодсон болон зарлагадсан барааг “Харах”, “орлого оруулах” хэсгийн падааны дугаар сонгож харах гэсэн товчлуурыг дарснаар гарч ирэх болно.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Та эхний үлдэгдэл нэр, орлого, зарлага, БМ-ын тооллого зэрэг гараас оруулах ёстой мэдээллийг оруулж өгснөөр таны тайлан автоматаар гарна. Харах товчлуурын БМ-н тайлан гэдэг хэсэг рүү ороод та дэлгэрэнгүй болон хураангуй тайлан болон

БМ тайлангийн Борлуулсан барааны өртгийг зөв тооцох нь худалдааны болон үйлдвэрлэлийн байгууллагад маш чухал байдаг. Тиймээс хэдэн төгрөгний барааг ямар үнээр зарж олсон нийт ашгийн хэмжээг тодорхойлох тайлангийн хэсэг бас байна. Энэ хэсэг нь автоматаар гарах тул та зарсан барааны үнийг зарлагадахдаа оруулж өгсөн байх хэрэгтэй.

Нэгтгэл шийтэнд ерөнхий ангилалаар болон дэд ангилалаар бараа, материалыг нэгтгэсэн дүнгээр нь гаргаж харуулдаг. Мөн илүүдсэн дутагдсан, зарлагадсан, авлага гэж тооцсон бүртгэлийг нэгтгэн харуулдаг давуу талтай шийт юм.

Бараа материалтай холбоотой бүхий л дансны харьцааг данс шийтнээс харж болох ба бараа материалын тайлангийн зарцуулалтын дансны бичилтийг үндсэн тайлангийн програмын ерөнхий журнал руу хуулж тавьж ашиглана.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Тайлан гаргахад сар, улирал, жилийн аль ч хугацаанаас үл хамааран хөрөнгийн болон бараа материалын тооллого хийхгүйгээр тайлан зөв гарна гэсэн ойлголт байхгүй. Заавал байгаа хөрөнгөө тоолж бүртгэж байж, тэрхүү үлдэгдэл нь баримт ёсоор байх зүйлтэйгээ нийцэж байж тухайн тайлан зөв гарна.

Тиймд байх ёстой зүйлсээ бүртгэсний дараа тооллого хийн үлдэгдлийн тайлангийн Тооллогын үлдэгдэл хэсгийн тоо багананд оруулж өгнө. Ингэснээр таны тайланд зөрүү гарсан бол тэр нь тоо ширхгээр харагдах ба гарсан зөрүү нь илүүдэл дутагдлын аль нь болохыг дараагийн тайлан дээрээс нь ойлгомжтойгоор харж болно.

Гарсан зөрүү нь сөрөг тэмдэгтэй бол илүүдсэн, эерэг тэмдэгтэй бол дутагдсан гэсэн утгатай.

Тоолсон бараа нь байх ёстой хэмжээнээс илүү гарсан тохиолдод илүүдэл хэмээн үзэж тайландаа үйл ажиллагааны бус орлого хэмээн бүртгэнэ. Харин дутагдсан тохиолдолд түүнийг эд хариуцагч нярав төлөх үү? Байгууллага төлөх үү? Гэсэн асуудлыг шийдэх хэрэгтэй. Жишээлбэл: нийт 2 кг хонины мах дутагдсан тохиолдолд байгууллага 1 кг-ыг хэвийн хорогдол гэж үзээд зардал гэж, үлдэгдэл 1кг нь эд хариуцагчаас авлага гэж бүртгэгдэж болно.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Зарлага шийтэнд зарсан бараа, хэрэглэсэн, зарлагадсан материалаа бүртгэдэг. Үйл ажиллагааны зарчим орлого шийттэй адил. Харин зарсан барааны үнийг оруулж өгөх ба борлуулсан бүтээгдэхүүний өртөгийг автоматаар тайлагнагдана.

Байнгын системийн үед: Зарлага шийтэнд зарагдсан барааны үнэ мэдэгддэг тул зарагдсан барааг тоо болон зарагдсан үнийн хамт оруулж өгдөг. Зарагдсан барааны өртөг үнэ дундажлагдаж автоматаар гарна.

Цаг үеийн системийн үед Зардал шийтэнд мэдээлэл оруулахгүй. Тооллогоо хийснээр бараа материалыг тайлан гарна

Илүү дэлгэрэнгүйг энд дарж  үзнэ үү

Орлого шийтэнд хуучин үлдэгдэл дээрээ нэмж ямар хэмжээний, ямар үнэтэй бүтээгдэхүүн худалдан авсан, үйлдвэрлэсэн гэдгээ бүртгэх хэрэгтэй. Материалын нэрийг БМ-ын нэр багананд сонгож оруулна. Материалын нэрийг заавал tailan шийтэнд оруулж өгөх ёстойг анхаар. Мөн худалдан авалт буюу орлогын тоо, үнийг бичнэ. Хэрэв нөттэй дүнгээр бараа худалдан авсан бол Хаанаас авсан гэх багана дээр 1 гэсэн тоо тависнаар нөт салж бодогдоно.

Байнгын системийн үед Худалдан авсан материалыг тоо, худалдан авсан үнийн хамт бичих бол, цаг үеийн системийн үед худалдан авсан үнээс гадна борлуулах үнийг М баганад мөн оруулж өгдөг.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж  үзнэ үү

“Харах” товчлуурын БМ-ын нэр, эхний оруулах товчлуур дарснаар tailan шийтэнд бүх төрлийн барааныхаа нэрсийг үлдэгдлийн хамт оруулна. Ингэснээр тухайн үлдэгдэл дээр орлого шийтний мэдээлэл нэмэгдэн, зарлага шийтний мэдээлэл хасагдан бодогдож тайлангийн эцсийн үлдэгдэл тодорхойлогдоно. Тэрхүү тайлангийн үлдэгдлийг тооллого хийх замаар баталгаажуулан таны тайлан нь бодит байгаа үлдэгдэлтэй адилхан гарах ба борлуулсан болон зарлагадсан барааны өртөг нь өгөгдөл оруулах явцад гарах болно. Тайлан шийтэнд өмнө оруулсан дэд ангилалыг материалын ангилал багананд оруулан харгалзах дугаар, код буюу огноог оруулж материал нэг бүрийг задлан өгөгдлийг оруулна.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж  үзнэ үү

БМ тайлан гаргах функцын ТОГТМОЛ хэсгийн “тогтмол мэдээлэлрүү очих” гэсэн хэсэгт Ерөнхий мэдээлэлийг оруулж өгнө. Тус бүрт нь танилцуулбал:

Тайлангийн мэдээлэл хэсэгт, БМ тайлангаа байнгын, цаг үеийн системийн алинаар нь гаргахыг зааж өгнө. Бараа материалын тайлан бэлтгэх байнгын болон цаг үеийн гэсэн 2 систем байдаг.

Байнгын системийн үед борлуулсан бүтээгэдэхүүний өртгийг гаргахдаа /ББӨ/: Зарагдсан бараагаа өдөр бүр оруулсанаар гаргадаг. Өөрөөр хэлбэл байнгын систеийн үед тухайн өдөр ямар ямар бараа зарагдсан нь тодорхой байдаг учир ББӨ өдөр тутамдаа гарч байдаг.

Цаг үеийн системийн үед Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг гаргахдаа /ББӨ/: Зарагдсан бараа нь өдөр бүр мэдэгдэхгүй тохиолдолд БМ-н цаг үеийн системийг ашигладаг. Энэ үед ББӨ нь доорх байдлаар гардаг. “БМ-ын зарлага өдөр бүр мэдэгддэг” гэсэн сонголтыг хийж өгвөл БМ-ын тайлан байнгын системээр гарч ирнэ. Хэрэв “БМ-ын зарлага өдөр бүр мэдэгддэггүй” гэдэг сонголтыг дарвал цаг үеийн системээр тайлангаа бэлтгэх боломжтой. Өөрөөр хэлбэл танай байгууллагын зарагдсан бараа өдөр тутам мэдэгддэг бол эхний сонголтыг, мэдэгддэггүй бол 2 дахь сонголтыг сонгоно. Компанийн товч мэдээлэл хэсэгт холбогдох ажилтнууд, огноо, гэх мэт хэрэглэгч компанийн талаарх товч мэдээллийг оруулж өгнө.

БМ тайлан гаргах хугацаа, БМ-нд алдаа хянах хүснэгт .

Бараа материалын тайлан нь үнэн зөв гарч байгаа эсэхийг шалгаж, гарсан алдааг сануулах зорилготой хэсэг юм. Эндээс тухайн тайлан нь хаанаа ямар алдаа гарч, өгөгдөл буруу орсныг илрүүлэх боломжтой. Тус програмд гардаг алдаа нь ихэвчлэн тоогоо буруу оруулсан, тоо байх ёстой хэсэгт үсгэн буюу тэмдэгтэн мэдээлэл орсон тохиолдолд гардаг тул ямар нэг алдаа байвал тухайн алдаатай хэсгийн өгөгдлөө сайн шалгаж үзээрэй.

БМ дансны кодчлолын задаргаа оруулах хэсэг

санхүүгийн ерөнхий програм дээрээ ашигладаг дансны кодоо яг адил хэлбэрээр оруулна. Энэ нь тайлангийн нэгтгэл дансны харьцааг хийхэд ашиглагддаг тул таны хэрэглэдэг дансны кодноос зөрүүтэй байх юм бол програм хүлээн авч тооцоолол хийхгүй.

Бараа материалын ерөнхий болон дэд ангилал оруулах хэсэг

Энэ шийтэнд хийх хамгийн чухал зүйл бол бараа материалынхаа нэрийг ангилах явдал байдаг. Ингэхдээ бүх материалаа ерөнхийд нь хэд хэдэн бүлэгт хуваагаад, түүнийгээ дотор нь задалж өгнө. Ерөнхий ангилал нь дэд ангилалд хуваагдана. Дэд ангилалд дотроо олон төрөлтэй нэг бүлгийн бараанууд байх ёстой.

БМ тайлан гаргах функцын ТОГТМОЛ хэсгийн файл архивлах товчлуурыг дарснаар тухайн тайлант хугацааны үлдэгдэл дараах тайлант үеийн эхний үлдэгдэл болж автоматаар зоогдоно. Гэхдээ тайлант хугацааны эцэст л дээрхи товчлуурыг ашиглаарай.

БМ тайлан гаргах функцын ТОГТМОЛ хэсгийн устгах товчлуураар тайлангийн бүх мэдээллийг устгана.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж  үзнэ үү

Энэхүү програм нь БМ болон Мөнгөн хөрөнгийн тайлан гаргах боломжтой ба бидний өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгддэг анхан шатны баримтуудыг мөн багтаасан. БМ тайлан гаргах функцууд нь дотроо 5 хэсгээс бүрдэнэ: Үүнд:

• Тогтмол

• С1 оруулах

• Орлого

• Зардал

• БМ тайлан

Мөнгөн хөрөнгө гэсэн функц нь төгрөгийн касс, долларын касс, орлого, зарлагын дэлгэрэнгүй бүртгэл гэсэн хэсэгтэй

Мөн устгах товчлуурын тусламжтайгаар та БМ-ын мэдээлэл болон кассын мэдээллийг сонгох устгаж болно.

Саарал өнгөөр будагдсан товчлуурууд нь гараас мэдээлэл оруулах бөгөөд ногоон өнгөөр будагдсан нь автоматаар гарна.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж  үзнэ үү

Санхүүгийн тайлангийн татварын үлдэгдэл татварын тайлангийн татварын үлдэгдэл зөрснөөс тайлан буруу гарах буцаагдах асуудал гардаг. Үүнийг залруулахдаа main шийтний доор байрлах татварын тайлан болон санхүүгийн тайлангийн үлдэгдлийн зөрүү гэсэн хэсэгт хэрвээ авлагатай бол хасах тэмдэгтэй өглөгтэй бол нэмэх тэмдэгтэйгээр татварын үлдэгдлээ оруулж өгнө. Энэ үед нууц үг 88600001 –ийг хийгээд дүнг оруулснаар ар талд нь залруулах журналын бичилт гарч ирнэ. Уг дансны харьцааг журнал руу хуулж тависнаар татварын үлдэгдэл залруулагдана

илүү дэлгэрэнгүйг энд дарж  үзнэ үү

Ерөнхий журналын НӨТ-ийн I багананд ямар нэгэн сонголт хийхгүй ба ингэснээр main шийтэнд НӨТ-с чөлөөлөгдөх борлуулалт зөв эсэхийг шалгана уу /зөрж болно/ гэж гарч ирсэн байна. Тухайн сарын НӨАТ-н тайландаа тусгахын тулд журналын T багананд  НӨАТ-н тайланд очих мөрийн тоог нь сонгож өгнө.

Байгууллага хувь хүнээс баримтгүй ажил гүйлгээ авах, урлагын тоглолт үзүүлсэн ажил үйлчилгээнээс ХХОАТ суутгаж аван төсөвт шилжүүлэх ёстой. Програм дээр журналын бичилтийг хийхээс өмнө та дансны кодчлол дээр ХАОАТ –ийн ТТ-12 маягтанд хаана гаргаж ирэх замыг санхүүгийн тайлан орлогын тайланд очих зүйл гэсэн багананд зааж өгөөд тухайн кодоороо татварыг үүсгэсэн бичилт хийснээр тайлан автоматаар гарч ирнэ

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Тухайн сарын журналын бичилтийг хөтөлсний дараа НӨТ-ийн I багананд 3 гэсэн сонголтийг хийж өгснөөр НӨТ-ийн тайлангийн 52 р мөрөнд автоматаар дуудагдан орно.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Эхлээд 1-12 сарын цалингаа оруулсан байх ёстой. Ингээд Нийгмийн даатгалын нэгтгэл тайлангаа дуудан доош гүйлгэвэл Нийгмийн даатгалын авлага өглөгийн тооцоо гэсэн хэсэг байх бөгөөд сар болгон үүссэн өр, төлсөн мөнгө үлдэгдэл зэрэг сар сараар нэгтгэгдэн харагдана.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж  үзнэ үү

НӨАТ-ын тайлан гаргахын өмнө эхлээд тогтмол мэдээлэл хэсэгт НӨАТ төлөгч эсэх гэдгийг тийм гэж сонгож өгснөөр НӨАТ-н тайлан гарах боломжтой болно. Ерөнхий журналаа хөтөлсний дараа нөт-ийн багананд нөттэй худалдан авалт бол 1 , Нөт-тэй борлуулалт хийсэн бол 2, Гаалиар бараа оруулсан бол -3 гэсэн тоог сонгоно. Ингэснээр програм автоматаар НӨТ-ийг нь салган ажлын хүснэгт цэвэр дүнгээр борлуулалт болон худалдан авалтыг харуулна. НӨТ-ийн авлага гэж байхгүй учраас эхний үлдэгдэл дээр тухайн өрийн дансны дт талд авлагын дүнгээ оруулахад НӨТ-ийн тайлангийн эхний үлдэгдэл илүү гэдэг дээр татагдаж харагдана. Ингээд НӨТ-ийн тооцоолол үнэн зөв гарах болно.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

ХХОАТ-ын тайлангийн задаргаа нь гэрээт болон үндсэн ажилнаар ТТ-11-1, ТТ-11-2 маягтуудаар тайлагнана. Програм дээр бүх сарын Цалингийн мэдээллээ бүрэн гүйцэт оруулсны дараа ХХОАТ-ын тайлангийн задаргаа үндсэн болон гэрээт ажилтан тус бүрээр цалин өссөн дүнгээр гарна.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Энэ тайлан нь ажилтнуудын мэдээлэл болон цалингийн мэдээллийг бүрэн гүйцэт оруулж өгсний дараа автоматаар гарна.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Энэ тайлан нь автоматаар гардаг бөгөөд тайлан харах функцийн Татвар товчлуурын тусламжтайгаар ААНОАТ тт-02 маягт, тт-2г маягт, түр болон байнгын зөрүүзэрэг тайлангуудыг харах боломжтой. ААНОАТ-ийн тайлан гаргахдаа өмнөх улирлын үлдэгдэл оруулахдаа 1-3 сарын гүйлгээг журналд тусгаж байгаа бол өмнөх оны балансын үлдэгдэл, 1-6, 1-9, 1-12 сарын гүйлгээг журналд тусгаж байгаа бол өмнөх оны балансын үлдэгдэл, 4-6, 4-9, 4-12 сарын гүйлгээг журналд тусгаж байгаа бол өмнөх оны балансын үлдэгдэл мөн 1-р улирлын баланс орлогын тайлангийн хамт оруулна. Ингэснээр тайлан өссөн дүнгээр гарах боломжтой болно.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж эсвэл энд дарж  үзнэ үү

Main шийтний тайлангийн үзүүлэлтүүд тэнцсэн эсэх гэсэн хэсэгт алдаа харагдах ба эдгээр алдаа харагдаж байгаа бол таны тайлан алдаатай буруу байна гэсэн үг. Тухайн алдаа хаана гарсныг тухайн заасан замын дагуу ороод ажил гүйлгээг шалган зассанаар main шийт ямар нэг алдаагүй болон таны тайлан зөв гарна.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Ажлын хүснэгтэндӨмнөх оны тайлангийн хуримтлагдсан ашигийн дүн нь өмнөх улирлын тайлангийн хуримтлагдсан ашиг дансны дүнгээс өөр бол энэ алдаа заах бөгөөд Өмнөх оны тайлангийн хуримтлагдсан ашгийн дүнг өмнөх дүнтэй адилхан орсноор энэ алдаа засагдана. Ингэж адилхан оруулснаар балансын өмнөх үеийн ашиг гэдэг дээр өмнөх оны хуримтлагдсан ашигийн дүн татагдах ба тайлангийн үеийн ашиг тайлант хугацааны орлого зардлын зөрүүгээр гарч ирнэ.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Тухайн дансны эхний үлдэгдэл эсвэл дансны буруу хийгдсэн үед энэ алдаа үүснэ. Ямар данс улайсныг ажлын хүснэгтийн арын данс улайсан гэсэн баганаас харах ба Энэ алдааг засахдаа тухайн дансны эхний үлдэгдлийг шалгах, журналын бичилтийг шалгах, эцсийн үлдэгдлийг тулгаад хэрэв дансны харьцаа буруу хийгдсэн бол засах, давхардсан бол нэг бичилтийг нь устгаснаар уг алдаа засагдана.

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү Линк : http://www.youtube.com/watch?v=PS4NJVrp3J0

Та програмаа нээгээд нэн түрүүнд Main шийтний 1 дэх хэсэг САНХҮҮ, ТАТВАРЫН ТАЙЛАН ГАРГАХ

ДАРААЛАЛ болох 5 зүйлийн дагуу ажиллаж явна.

Програмд байгууллагын тогтмол мэдээллийг хэрхэн оруулах бэ?

Тогтмол мэдээлэл шийтэнд програм эзэмшигч байгууллагын бүх тогтмол мэдээллийг тусгаж өгнө. Ингэснээр бэлтгэгдэн гарах бүх баримтын толгойн мэдээлэл тухайн байгууллагын мэдээллээр бөглөгдөх болно .

Анхаарах зүйлс:

Байгууллагынхаа мэдээллийг зөвхөн цагаан фонтой хүснэгтэнд оруулахад саарал өнгийн нүднүүд нь автоматаар гарна .

Он сар өдөр гэсэн хэсэгт тухайн тайлант хугацааны сүүлчийн сар өдрийг оруулна . Жишээ нь : 2013 оны 2-р улирлын тайлан гаргах гэж байгаа бол Он-2013, Сар -6, Өдөр -30 гэж оруулна .

Линк : энд дарж үзнэ үү

Дансны кодчлол хэрхэн нэмэх бэ

Main шийтнийдансны код оруулах код харах /ажлын хүснэгт/гэсэн товчлуурт

Дансны кодчлолын загвар харах, Дансны код оруулах , засах гэсэн сонголтод товчлуур гарна.

Энэ 2 товчлуурын ялгаа нь

Дансны кодчлолын загвар харах гэсэн товчлуур дээр ямар нэгэн засвар болон өөрчлөлт хийх боломжгүй.Зөвхөн харах үүрэгтэй.

Дансны код оруулах, засах товчлуурыг дарахад дансны кодчлол руу очих бөгөөд энэ хэсэгт дансны коднуудын задаргаа, шинж,ангилал тайлан очих замууд г.м зүйлүүд байна. Хэрэв код нэмж, засах, өөрчлөх бол энэ хэсэгт засч өгнө.

Анхаарах зүйлс:

Дансны код нэмэхдээ AN гэсэн багана дээр баланс орлогын тайланд харгалзах мөрийг сонгоно.Зөв мөр сонгогдсоноор тухайн дансны шинж болон ангилал автоматаар сонгогдон гарна.

АО гэсэн багана дээр тухайн дансны утгыг оруулж өгнө.

АР гэсэн багана дээр тухайн дансны товчлол буюу кодчлолыг оруулж өгнө.

AR гэсэн багана дээр орлого зарлагын данс нэмсэн тохиолдолд орлогын татварын тайлан дээр очих зүйлийг зааж өгнө.

AQ гэсэн багана дээр код давхардсан гэж алдаа заасан бол давхардсан код байгаа эсэхийг шалга

Линк : энд дарж үзнэ үү

Програмд эхний үлдэгдэл хэрхэн оруулах бэ

Баланс, орлогын тайлангийн эхний үлдэгдэл оруулах

Ажлын хүснэгт шийтэнд баланс, орлогын тайлангийн эхний үлдэгдэл оруулна:

Ажлын хүснэгт шийтний цэнхэр шугамтай хэсэгт баланс, орлогын тайлангийн эхний үлдэгдлийг оруулжөгнө .Харин хар шугамтай хэсгүүд нь автоматаар гарна.

Үлдэгдэл оруулахдаа:

Ажлын хүснэгтийн D-E багананд та 1,2,3-р улирлын тайлангийн аль нэгийг гаргаж байгаа бол өмнөх оны балансын эцсийн үлдэгдлийг оруулж өгнө. Харин 4-р улирлын тайлан гаргаж байгаа бол баланс, орлого үр дүнгийн тайлангийн үлдэгдлийг өссөн дүнгээр нь оруулж өгнө.

хөрөнгө, зардлын дансыг дебет талд,

өр төлбөр, эзний өмч, орлогын данс нь кредит талдаа үлдэгдэлийг оруулж өгнө.

Үлдэгдэл оруулахад анхаарах зүйл :

− Хуримтлагдсан элэгдлийг дебет талд хасах (-) тэмдэгтэйгээр,

− Хуримтлагдсан ашиг нь алдагдалтай гарсан тохиолдолд кредит талд хасах (-) тэмдэгтэйгээр,ашигтай

үед КТ-(+) тэмдэгтэйгээр

− Үйл ажиллагааны бус зардлыг ДТ талд + тэмдэгтэйгээр

− Орлогын албан татвар, НӨТ, НДШ, ХХОАТ-ын авлагын данснуудыг тухайн дансны өглөгийн дансны ДТ

талд бичиж өгнө. ӨХ: НӨТ-ийн авлагатай бол НӨТ-ийн өглөг дансны Дт талд бичнэ.

− Борлуулалтын буцаалт болон хөнгөлөлтийг ДТ талд + тэмдэгтэйгээр тус тус оруулж өгнө.

− Өмнөх улирлын /G/баганад бичигдэх хуримтлагдсан ашгийн үлдэгдэл нь /E/баганад байгаа

хуримтлагдсан ашгийн дүнтэй тэнцүү байна.

− Түүнчлэн оруулсан дүнгийн дебет, кредит талын дүн тэнцэж байх ёстой. Хэрэв дансны үлдэгдлийг буруу

оруулбал B баганад буруу гэсэн мэдээлэл гарна.

− Өмнөх улирлын ажлын хүснэгтийн үлдэгдэл /F141:G141/=Нийт хөрөнгө+Борлуулалт-Цэвэр ашиг

Линк : энд дарж үзнэ үү

Тайлан харах товчлуурын Ажлын хүснэгт хэсгийн Зардлын С1 задаргааг оруулах товчлуурын тусламжтайгаар орлогын тайлангийн зардлуудыг УДИРДЛАГА, БОРЛУУЛАЛТ ,

ҮЙЛДВЭРЛЭЛ гэсэн 3 хэсэгт хуваарилан оруулах боломжтой.

Зардлуудаа ангилахдаа Борлуулалт Маркетинг, Ерөнхий удилдлага, ББӨ-д шингээх гэсэн 3 хэсгийн нийлбэр дүн нь BL баганын нийт дүнтэй тэнцүү байхыг анхаарна уу. Хэрэв зардлыг хуваарилаж өгөөгүй бол BS багананд шалга BI-BJ гэж алдаа гарна. Ингэж хуваарилаж өгснөөр Орлогын тайланд зардал нь зөв очно.

MGT буюу Мөнгөн гүйлгээний тайлан шийтэнд өмнөх тайлант үеийн мөнгөн гүйлгээний тайлангийн эцсийн үлдэгдлийг өссөн дүнгээр оруулах ба ингэснээр тайлант хугацааны мөнгөн гүйлгээний тайлан өссөн дүнгээр автоматаар гарна.

1-р улирлын тайлан гаргаж байгаа үед үлдэгдэл оруулахгүй. 1, 2, 3 улирлын тайлан гаргаж байгаа бол

үлдэгдэл оруулахдаа:

Өмнөх улирлын үлдэгдэл оруул гэсэн саарал багананд МГТ-ийн эхний үлдэгдлийг оруулна.

Энэ тайлант хугацааны дүн гэсэн баганад тайлант хугацааны Мөнгөн гүйлгээний тайлан автоматаар гарна.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Тайлан харах товчлуурын тогтмол гэсэн хэсгийн авлага өглөгийн тооцоо товчлуур буюу Tootsoonegt шийтэнд авлага өглөгийн тайлангийн эхний үлдэгдлийг оруулна.

Tootsoonegt шийтэнд өглөг, авлагатай харилцагчдын нэрсийг болон өр, авлагын мөнгөн дүнг эхний үлдэгдэл гэсэн хэсэгт оруулж өгнө.Зөвхөн цэнхэр өнгийн хүснэгтэнд мэдээлэл оруулах ба бусад хүснэгтэнд мэдээлэл автоматаар гарна.

Эхний үлдэгдлийг буруу оруулбал эхний баганад шүүлт бус буруу гэж гарна

Авлага, өглөгтэй харилцагчдын эхний үлдэгдлийг оруулахдаа:

Харилцагчдын нэрс гэсэн баганад Харилцагчдын нэрсийг оруулж өгнө.

Харилцагчийн нэрсийг давхардуулж оруулж өгч болохгүй.

Харилцагчдаас авах авлагын дансны эхний үлдэгдлийг дебет талын баганад

Өглөгийн дансны үлдэгдлийг кредит талын баганад бичигдэнэ.

Ажил гүйлгээний явцад шинэ харилцагч нэмж байгаа үед эхний үлдэгдэл гэсэн хэсэгт мөнгөн дүнг оруулахгүй

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Тайлан харах товчлуурын Татвар гэсэн хэсгийн ХХОАТ ТТ-11 гэсэн товчлуурын тусламжтайгаар авлага өглөгийн үлдэгдэл болон харилцагчийн нэрийг зоож өгнө.

Авлага өглөгийн эхний үлдэгдэл оруулахад анхаарах зүйлс

1-р улирлын тайлан гаргаж байгаа үед үлдэгдэл оруулахгүй.

2, 3 эсвэл 4–р улирлын тайлан гаргаж байгаа үед өмнөх улирлын үлдэгдлүүдийг гараас оруулж өгнө. Жишээ нь 4-р улирлын тайлан гаргаж байгаа үед 3-р улирлын ХХОАТ-ийн тайлан харж байгаад үлдэгдлүүдийг програмд оруулж өгнө. Баруун гар талд байгаа саарал фонтой, цэнхэр өнгийн хүснэгтэнд мянгачлаж оруулж өгнө.

Татвар төлөгчдийн тоо гэсэн хэсэгт хэдэн ажилтнуудын тоог оруулж өгнө.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Тайлан харах товчлуурын татвар гэсэн хэсэгт ХХОАТ ТТ-11-1 ХХОАТ ТТ-11-2 гэсэн товчлуур ашиглан өмнөх улирлын суутган-1 тайлангийн задаргааг ажилтан тус бүрээр эхний үлдэгдэл оруулах гэсэн ногоон хэсэг дээр оруулж өгнө.

ХХОАТ ТТ-11-1 болон ХХОАТ ТТ-11-2 товчлуурын ялгаа

Үндсэн ажилтнуудын цалингийн задаргааг ХХОАТ ТТ-11-1 гэсэн товчлуур дээр оруулна.

Гэрээт ажилтнуудын цалингийн задаргааг ХХОАТ ТТ-11-2 гэсэн хэсэгт ялган оруулж өгөх хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Журнал шийтэнд тухайн тайлант хугацааны ажил гүйлгээг бүртгэн дансны бичилт хийж өгнө.Таны хийх ажлын 90 орчим хувь энэ шийтэн дээр хийгдэнэ.Энэ шийтэнд КАСС, ХАРИЛЦАХ-ын тайлан, Ерөнхий журнал, Ерөнхий дэвтэр, Харилцагч тус бүрийн авлага өглөгийн тооцоо нийлсэн акт гарах ба багана тус бүрээр нь тайлбарлавал:

A-Багана бол Дэс дугаар

B-Багана бол Хяналтын багана. *Дансны харьцаа буруу хийгдсэн тохиолдолд “Буруу”, Авлага өглөгтэй харилцагчийн нэрийг D баганад оруулаагүй бол “Шалга D”, дансны харьцаа зөв хийгдсэн бол “Шүүлт” гэж гарна. Нийт хэдэн дансны харьцаа буруу хийснийг B6 нүднээс харж болно.

C-Багана бол Ерөнхий журнал хөтөлсөний дараа харахыг хүссэн дансаа С баганаас дангаар нь шүүж харах боломжтой. Үүний тул С8 нүдэнд харахыг хүссэн дансаа сонгоод ТАЙЛАН ХАРАХ – JURNAL ЕРӨНХИЙ ДЭВТЭР товчлуурыг дарахад. Тухайн дансны ерөнхий дэвтэр M-O баганад автоматаар гарна.

D-Багана бол Авлага өглөгтэй холбоотой ажил гүйлгээний талаарх мэдээллийг уг багананд тохируулж тооцоо нийлсэн актаа харж болно.

Авлага, өглөгтэй холбоотой дансны бичилт хийсэн тохиолдолд B багананд ШалгаD гарна.Энэ тохиолдолд Tootsoonegt шийтэнд өр, авлага үүсэж байгаа харилцагчдын нэрийг оруулаж өгөөдЖурналын D багананд харилцагчийн нэрийг сонгож өгнө.

E-Багана бол Тайлант хугацааны ажил гүйлгээний сарыг энэ багананд заавал оруулж өгнө. Хэрэв та сараа буруу оруулсан байвал сар, сараар гардаг НӨАТ тайлан бас улирлын тайлангууд буруу гарна.Жишээ нь:2013-01-20 гарсан ажил гүйлгээний сарыг E багананд 2 гэж өгсөн байвал 1 сарын гүйлгээн дээр бус 2 сарын гүйлгээн дээр татагдаж орно.

F-Багана бол Гүйлгээний он сар өдрийг оруулж өгнө.

G-Багана бол Гүйлгээний баримтын дугаарыг оруулж өгнө.

H-Багана бол Гүйлгээний утгыг оруулна.

I-Багана бол НӨТ- төлөгч байгууллагын хувьд НӨТ-тэй худалдан авалтын үед 1, НӨТ-тэй борлуулалтын үед 2, Гаалиар бараа оруулж ирэх үед 3 гэсэн тоог оруулж өгнө.Ингэснээр НӨТ тайлан автоматаар гарна.

P-Багана бол Өр, зээлээ төлсөн үед Шалга P гарна. Ямар зорилгоор өр тавьсан тэр шатгааныг нь P багананд хийж өгнө. Жишээ нь:ТЭМ зээлээр авсан өрөө дарж байвал P-ТЭМ,МТТ зээлээр аваад өрөө дарж байвал P-МТТ гэх мэт оруулна.

Q,R,S-Багана болЖурнал шийтний Q,R,S багануудад зардлын хуваарилалтыг хувиар оруулна.Жишээ нь:Ашиглалтын зардалын 50%-нь Ерөнхий Удирдлага,50% нь Бор Маркетингийн хэсэгт ашигласан харагдаж байна.Харин шатахууны зардалыг хуваарилаагүй учир B багананд Шалга Q-S гэсэн алдаа гарна. Q,R,S багануудад хувь оруулаж өгснөөр Орлогын Тайланд зөв хуваарилагдаж очно.

Журнал шийтэнд хийгдэх хамгийн чухал ажил бол дансны харилцааг хийх юм. Дансны харьцаа хийхэд касс харилцахын тайлан болон ерөнхий дэвтэр автоматаар хийгдэх болно.

DT-баганад дебет талаар харилцсан дансны код;

KT-багананд кредит талаар харилцсан дансны кодыг шүүлт ашиглан сонгох ба програмд танисан кодын дагуу гараас оруулж өгч болно.

ДҮН – багананд ажил гүйлгээний мөнгөн дүнг гараас оруулж өгнө.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Main шийтний 1.САНХҮҮ, ТАТВАРЫН тайлан гаргах дараалал хэсгийн 5 товчлуурыг дарсанаар Tsalin гэсэн 6 сонголтот товчлуур гарна.

Ажилтнуудын мэдээдэл оруулах: Ажилчидын Овог, нэр, Регистрийн дугаар, Хэлтэс нэгж, ЭМД ба НДД-ийн дугаарыг оруулна.

Анхаарах зүйл:

Ажилтнуудын нэр болон харьяалагдах хэлтэс нэгжийг сонгож өгнө. Удирдлага, Борлуулалт, үйлдвэрлэлийн гэсэн 3 хэсэгт харъяалагдахаар нь FL багананд хуваарилана.

Ажилтнуудын нэрсийг давхар оруулж болохгүй.

FP гэсэн багананд тухайн ажилтаны НДШ ямар хэлбэрээр хамрагдах болохыг сонгож өгнө.

Цалингийн мэдээллийг тасархай шугамтай хүснэгтэнд оруулна.

Цалингийн мэдээлэл оруулах: Ажилчидын Үндсэн цалин,Ажилласан болон Ажиллах ёстой цаг, хоног, Илүү цаг бодох эсэх г.м мэдээлэлийг бөглөнө.

Урьдчилгаа цалин: Цалингийн урьдчилгаа өгсөн бол энэ хэсэгт оруулна.

Амралт бодох: Сүүлийн саруудын цалин болон амрах хоногоо бичнэ.

Бусад нэмэгдэл: Унаа, хоол, түлээ нүүрс, шагнал урамшуулал, бусад нэмэгдэл олгосон бол оруулна.

Энэхүү 5 дарааллын дагуу мэдээлэлээөгснөөр таны сүүл цалин,илүү цаг, НДШТайлан нэгтгэл,задаргаагаар, ХХОАТТайлан ТТ-11,ТТ-11(1) г.м тайлангууд автоматаар гарна.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Цалингийн журналын бичилтийн талаар?

Тайлан харах товчлуур Цалин хэсэгт Дансны харьцаа харах гэсэн товчлуурын тусламжтайгаар цалингийн дансны харьцааг сар болон улирлаар харах боломжтой.

Анхаарах зүйлс

Санхүүгийн тайланд автоматаар тусгагдах журналын бичилтүүд

ДТ КТ

ЦЗ ЦӨ

ЦӨ НДШӨ

ЦӨ ХАОАТӨ

ЦӨ ҮАБО

НДШЗ НДШӨ

Эдгээр бичилтүүдийг санхүүгийн тайланд автоматаар тусгана гэж сонгосон үед ерөнхий журналд дээрх бичилтүүдийг хийж болохгүй.Зөвхөн гарт олгох цалин болон урьдчилгаа цалин олгож байгаа тохиолдолд ерөнхий журналд бичилт хийнэ.

Дэлгэрэнгүйг  : энд дарж үзнэ үү

Цалингийн мэдээлэл гэсэн хэсэгт өмнөх сарын цалингийн мэдээллийг устгалгүйгээр үргэлжлүүлэн дараа сарын цалингийн мэдээллээ үргэлжлүүлэн хийнэ.Өөрөөр хэлбэл тухайн цалингийн мэдээлэл гэсэн хэсэгт 1-12 сарын цалингийн мэдээлэл харагдаж байх ёстой.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Тайлан харах товчлуурын цалин хэсэгт 4.Амралт бодох, харах гэсэн товчлуурын тусламжтайгаар амралтын мэдээллийг оруулж өгнө.

Амралтын цалинг сүүлийн 11 сарын дундаж цалинг амрах хоногийн тоогоор үржүүлж, сард ажиллахёстой хоногийн тоонд хувааж гаргадаг. Амралтын цалингаас НДШ, ХАОАТ бодогдох бөгөөд тус програмдамралтын цалинг нэмэгдэл цалин дээр харуулна. Тус програмаар амралтын цалинг бодохдоо дараахмэдээллүүдийг гараас оруулж өгнө.

Тухайн ажилтаны сүүлийн 11 сард авсан олгохоор тооцсон цалинг оруулж өгнө.

Тухайн ажилтаны сард ажиллах ёстой хоногийг тоогоор оруулж өгнө.

Тухайн ажилтаны амрах хоногийн тоог оруулна.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Цалингийн картыг хүн тус бүрээр харах боломжтой.Цалингийн картыг харахын тулд тайлан харах товчлуураас цалин хэсгийг сонгожсүүл цалин руу нэвтэрч орно.Үргэлжлүүлэн сүүл цалин хэсэгтээ ажилтнуудын нэр сонгож харах гэсэн саарал нүднээс тухайн ажилтны нэр сонгоод тайлан харах товчлуурын цалин хэсгийн хураангүй товчлуурыг ашигласнаар цалингийн картыг ажилтан тус бүрээр харах боломжтой.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Цалингийн мэдээллээ гүйцэт оруулж өгсөний дараагаар төлсөн дүнгээ журналын бичилтэнд

Дт ндшө

Кт мөнгөн хөрөнгө

гэж хийж өгснөөр НД нэгтгэл тайлан дээр төлсөн дүн гэдгийн

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Тайлан харах сонголтын цалин хэсгээс сүүл цалинг сонгон хойшлуулж гүйлгэх хэрэгтэй.Ингэснээр суутгалын хэсэгт очно.

Суутгалын хэсэгт хоцролт хариуцлага алдсан мөн авлага суутгаж авах үед хэрэглэгдэж болно.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Ажил олгогчийн зүгээс ажилчдад төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 11-12-13%-аар тооцоолдог. Ажил олгогч тэтгэврийн насны ажилчинд хэрэв худалдаа, үйлчилгээний байгууллага бол 8,8%, үйлдвэрлэлийнбайгууллагын хувьд 9,8%-аар тооцоолох бөгөөд ажилчнаас авах нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнь тэтгэврийн насны ажилчдад 7,8% бодно.Энэ тооцооллыг програм дээр цалингийн мэдээлэл оруулах хэсэгт сонголтоор сонгож өгнө.Ямар ажилтан? гэдэг баганад Тэтгэвэр 7,8 гэснийг сонгож өгнө.Харин группын ажилтан ажиллаж байгаа үед хча50-100 гэсэн сонголтыг сонгож өгнө.Гэхдээ тухайн группын ажилтаны хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг нь 50% -с дээш алдсан тохиодолд хча50-100 сонгоно.50%-с бага тохиолдолд тэтгэвэр 7,8% гэсэн сонголтыг сонгож өгөх хэрэгтэй.

Ингэснээр тэтгэвэрт гарсан болон группын ажилтаны цалингийн тооцоолол програм дээр автоматаар хийгдэнэ.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Ажил гүйлгээнүүдээ он сарын дэс дарааллаар бус эмх замбараагүй бүртгэснээ эрэмбэлэхийн тулд та

Таны журнал дээр ямар нэгэн алдаа байх ёсгүй

Тайлан харах товчлуурын jurnal гэсэн хэсэгт ерөнхий журналын мэдээллийг эрэмбэлэхэд бэлдэх товчлуурыг дарж эрэмбэлэхэд бэлдэнэ.

Журналын мэдээллийг эрэмбэлэхэд 2,3 дахь товчлуур буюу журналын мэдээллийг өдрөөр болон сараар эрэмбэлэх гэсэн товчлуурыг дарна.Энэ үед filter хийгдсэн байх ёсгүй.

Ингэснээр эрэмбэлэгдэж дуусна.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Элэгдлийн тооцохын тулд эхний ээлжийн ажлын хүснэгт дээр үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэлүүдээ оруулсан байх ёстой.

Ерөнхий журналд дт элэгдлийн зардал кт хуримтлагдсан элэгдэл гэсэн журналын бичилт хийж өгснөөр ажлын хүснэгтэд элэгдэл нэмж тооцогдоно.

Анхаарах зүйлс

Тогтмол мэдээлэл гэсэн хэсэг дээр элэгдэл тооцоох үндсэн хөрөнгийн дансны жагсаалт гэсэн хэсэгт тухайн хөрнгийн хуримтлагдсан элэгдэл данс ашиглах жилүүдийг зөь хувиарлаж өгснөөр програм тандбайгуулбал зохих элэгдлийг тооцож өгнө.

Газар дээр элэгдэл тооцохгүй.

Элэгдлийг өдрөөр тооцно.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Санхүү татварын тайлангаа гаргаж дуусаад хэвлэхдээ тайлан харах товчлуурын print гэсэн хэсгээс тал нүүр хэвлэх ар өвөргүй 1 хувь хэвлэх ар өвөргүй 2 хувь хэвлэх гэсэн хэсгээс сонгох хэрэгтэй.

Анхаарах зүйлс:

Хэрэгцээт цаасны тоог танд мэдээллэнэ.

Нүүр талаа хэвлэчээд ар талыг хэвлэхдээ түрүүнд хэвлэгдэж гарсан цаасаа буруу харуулж хийн ар тал хэвлэх гэсэн товчлуур даран хэвлэнэ.

Дэд туслах тайлангуудаа хэвлэхдээ тухайн хэсгээ хураангүй болгон тохируулсны дараагаар ctrl+P командын туслажтайгаар хэвлэнэ.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Журналын D багана дээр харилцагчийн нэрийг сонгон тайлан харах товчлуурын jurnal гэсэн хэсгээс ерөнхий дэвтэр шүүж харах гэсэн товчлуурын тусламжтайгаар харж болно.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Энэ тохиолдолд журнал шийт нь хураангуйлагдсан гэж ойлгоно.Дараах аргуудаар дэлгэрэнгүй болгоно.

Тайлан харах товчлуур jurnalгэсэн хэсэгт дэлгэрэнгүй гэсэн товчлуур даран ок сонгоно.

Журналын баганууд дээр filter хийгдсэн тохиодолд бас хураангуйлагдаад хийсэн зүйл харагдахгүй байх магадлалтай. Энэ тохиолдолд 10-р мөрөнд байгаа доошоо харсан сумнуудын хажууд юүлүүрийн зурагтай байвал filter хийгдсэн байна гэж ойлгоно.Тэгэхээр тухайн юүлүүрийн зурагтай хэсэгт очин дарахад (select all) гэсэн дарж дэлгэрэнгүй болгоно.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Програм дээрээ бүтэн жилийн ажил гүйлгээг бичиж дууссаны дараагаар санхүүгийн шинжилгээг сараар болон улирлаар харж болно.

Мөн хүснэгт болон графикаар харж бодно.

Шинжилгээг хийхийн тулд төсөвлөсөн орлогын тайлан хийсэн байх шаардлагатай.Төсөвлөсөн борлуулалтаа Төсөв/Тоогоор/ гэсэн хэсэгт оруулж өгөн гүйцэтгэл гэсэн хоёр үзүүлэлтээр шинжилгээг харж болно.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Main sheet-нд устгах товчлуур ашиглан мэдээллээ устгаж болно.Эдгээр товчлуураар нэгэнт устгасан тохиолдолд дахин сэргээх боломжгүй байдаг.

Эхний үлдэгдэл устгах-Энэ товчлуур нь санхүүгийн тайлангийн бүх эхний үлдэгдлүүд устана.

Бүх мэдээлэл устгах-Энэ товчлуур нь ттухайн файлны бүх мэдээллийг устгаж цэвэрлэж өгөх үүрэгтэй.

Жишээ бодлого үүсгэх устгах –гэсэн товчлуур нь зөвхөн сургалтын явцад бодлого бодоход ашиглагдана.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Жишээ нь: Хөгжил ХХК-ний тайлан гаргасан файлын мэдээллийг 2013-2-10нд гарсан шинэ хувилбар руу хөрвүүлье. Өөрөөр хэлбэл Хөгжил ХХК нь 2010-05-16нд авсан програмынхаа мэдээллийг 2013-2-10нд гарсан шинэ хувилбар луу хэрхэн хуулах талаар тайлбарлая. Програмаа ингэж шинэчлэж сурсанаар танд маш олон давуу талууд бий болно.

Алхам-1. Хөгжил ХХК-ийн файлыг нээнэ. Мөн 2013-02-10нд гарсан шинэ хувилбар файлыг нээнэ.

Алхам-2. Хуучин файл руу ороод Экспорт импорт товч дарахад энэ цонх гарч ирэх ба “Энэ файлын мэдээллүүдийг хуулах /хуучин/” гэсэн эхний товчлуурыг дарахад hurvuulge2 гэсэн шийт нээгдэнэ.

Алхам-3. 2010-6-1-ний шинэ файл руу орж main шийтэнд байгаа товчлуурыг дарж гарч ирсэн цонхонд байгаа гэсэн товчлуурыг дарна. Тэгэхэд hurvuulge2 гэсэн шийт дээр очно.

Алхам-4.Хөгжил ХХК-ний хуучин файл руу очиж hurvuulge2 шийтэнд байгаа товчлуурыг дарахад гарч ирсэн цонхноос товчлуурыг дарна. Тэгэхэд хуучин файлын бүх мэдээллүүд хуулах үйлдэл хийгдэнэ.

Алхам-5. 2010-6-1-ний шинэ файл руу руу очиж hurvuulge2 шийтэнд байгаа товчлуурыг дарахад гарч ирсэн цонхноос товчлуурыг дарна. Тэгэхэд хуучин файлын хуулсан мэдээллүүд шинэ файл дээр хуулагдана.

Алхам-6.2010-6-1-ний шинэ файлны hurvuulge2 шийтэнд байгаа товчлуурыг дарж гарч ирсэн цонхноос товчлуурыг дарахад хуучин файлын мэдээллүүдийг шинэ файлын шийтнүүд рүү холбож хуулна.

Ингээд Хөгжил ХХК-ний хуучин файл дотор байгаа мэдээлэл шинэ файл руу хөрвөгдөж дууслаа. Тиймээс хуучин Хөгжил ХХК-ийн файлаа устгаж цаашид шинэ файл дээрээ ажиллана.

Дэлгэрэнгүйг : энд дарж харна уу

ТАЙЛАНГИЙН ЭЦСИЙН ҮЛДЭГДЛИЙГ ЭХ НИЙ ҮЛДЭГДЭЛ БОЛГОН ХУУЛЖ, ДАРАА ОНД БЭЛТГЭХЭД АШИГЛАНА.

Main sheet-ний зүүн дээд буланд (Дараа он) гэсэн товч байгаа. Энэ товчлуурыг жилийн эцсийн тайлан гаргасаны дараа дарж файлаа архивлана. Үүнийг дарахад програмын бааз автоматаар 2 хувь болж, нэг хувь тайлан нь хэвээр үлдэх ба дараагийн хувь баазын тайлангийн эцсийн үлдэгдлүүд эхний үлдэгдэл рүү автоматаар хуулагдаж шинэ тайлан гаргахад бэлэн болгодог.

Файл архивлах товч дарахад тухайн тайлан гаргах оноо оруулж өгөөд ОК товчлуур дарахад тайлан гаргах улирлыг оруулж өгөх хэсэг гарна. Улирлаа оруулаад ОК дарахад тухайн байгууллагынхаа нэрийг оруулах хэсэг гарч ирснээр байгууллагынхаа нэрийг оруулж өгөх боломжтой болох юм. Санхүүгийн тайлангийн файл CT2013_1_companiiner.xls гэх мэтээр хадгалагдах ба үүнийг 2013 оны 1-р улирлын тасалбар болгосон файл байна гэж ойлгоно.

Дээрх үйлдлийг хийсний дараа шинэ оны тайлан бэлтгэх файлыг бэлэн болгоно. OK сонголтыг дарж файлыг 2 хувь болгох ба шинэ тайлангийн файл нь my document дотор автоматаар хадгалагдана.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Togtmol medeelelшийтний дээд хэсэгт А,Б маягт гэсэн товчлуур бий.Уг товчлуурыг сонгоход А маягтаар гаргах Б маягтаар гаргах гэсэн сонголтууд гарна.

Дэээрх товчлуурын алийг нь ч сонгосон та тухайн гаргаж буй тайлангийн улирлын хамгийн сүүлийн сарыг сонгох хэрэгтэй.

Жишээ нь та 3-р улирлын тайланг харах гэж байгаа бол Б маягтаар гаргах гэсэн хэсгийг сонгож сар оруулах гэсэн хэсэг дээр 9 гэж оруулж өгнө.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Ерөнхий журнал дээр 1-12 сарын ажил гүйлгээг оруулсан тохиолдолд бүтэн 1 жилийн тайланг хийгээд явах боломжтой.Тухайн улирлын тайлангаа харахын тулд Togtmol medeelelшийтэнд 1-р улирлын тайлангаа харахын тулд сар гэдэгт 3 гэж оруулна,2-р улирлын тайлан харах бол 6,3-р улирлын тайлан харах бол Togtmol medeelelшийтэнд сараа 9 болгож 4-р улирлын тайлан харах гэж байгаа бол 12 болгон өгч улирлаа тохируулж өгнө.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

MagicFinance програм дээр ажиллах ажиллагаанд орсон өөрчлөлтүүд

Юу?

Шинэ хувилбар

Хуучин хувилбар

Main 1. Товчнуудын тоо багассан.
2. Файлын хадгалагдаж байгаа зам харагдана.
3. Зардлын задаргаа зөв хийгдсэн эсэхийг мэдээлнэ.
1. Ижил үүрэгтэй олон товчнууд.
Ерөнхий журнал дээр ажиллах ажиллагаа 1. “Дансны шинж харах” товч нэмэгдсэн: Энэ нь дурын дансныкодчлолыг:
– Татварын тайлан
– Санхүүгийн тайлан
– Ажлын хүснэгтэнд хаана очих вэ гэдгээр нь харуулна.
2. “Хурдан уншуул” товч нэмэгдсэн. Энэ нь Ерөнхий журнал дээр хурдан ажиллах товч. /Энэ үед дансны утга харагдахгүй./
3. Зардлын дансны бичилт хийсний дараа тухайн зардал нь ямар зардлын ангилалд “ББӨ, Удирдлага, Борлуулалт”хуваарилагдахыг зааж өгөх ёстой.

1. Дурын дансны кодчлолыг зөвхөн Ажлын хүснэгтэнд очих ангилалаар харуулдаг байсан.

2. Ерөнхий журнал дээр ажиллахад уддаг байсан.

3. Хуучин маягт зардлыг ангилах шаардлагагүй байсан.

Дансны кодчлол

Дансны кодны загварчлалыг харах боломжтой. /Ямар данс ямар утгатай гм/

Орлого эсвэл зардлын данс шинээр нэмэхэд тухайн данс ОТТ дээр хаана очих ёстойг автоматаар харуулна.

Данс шинээр нэмэхэд “Дансны ангилал,”“Дансны шинж” автоматаар гарна.

Дансны кодчлолыг загвар байхгүй.

Орлого эсвэл зардлын данс шинээр нэмэхэд зөвхөн алдааг харуулдаг.

Данс шинээр нэмэхэд ангилал, дансны шинжийг гараар оруулж өгдөг байсан.

Тайлан харах цэс 1. “Татвар” цэс нэмэгдсэн.
2. “Print” цэс нэмэгдсэн.
3. Ижил үүрэгтэй олон товчыг цөөлөх үүднээс “Эхний үлдэгдэл&Туслах тайлан” цэс байхгүй болсон.
1. Тайлан харах цэсэнд санхүүгийн болон татварын тайлангууд холилдож харагддаг байсан.
3.
Хуримтлагдсан элэгдэл “Тогтмол мэдээлэл” шийтэнд байгуулбал зохих элэгдлийн хэмжээг гаргаж журнал шийтэнд дансны харьцаа хийж өгөхийг анхааруулна. “Тогтмол мэдээлэл” шийтэнд автоматаар тооцдог байсан
Ажлын хүснэгт Тохиргоо бичилт, ТДШБ баганууд байхгүй болсон. Тохиргоо бичилт, ТДШБ баганууд байсан боловч хэрэглээ бага.
Зардлын эхний үлдэгдэл Зардлын эхний үлдэгдлүүдийг “Удирдлагын”“Борлуулалтын”“ББӨ” гэсэн 3 ангилалаар ялгах шаардлагатай. Ингэх шаардлагагүй байсан.
Баланс Балансын мэдээллийг дэлгэрүүлж задаргаагаар нь харах боломжтой. Зөвхөн Стандарт маягт гардаг.
Орлогын тайлан Орлогын тайлангийн мэдээллийг дэлгэрүүлж задаргаагаар нь харах боломжтой. Зөвхөн Стандарт маягт гардаг.
Цалин Ажилтнуудын мэдээлэл оруулах хэсэгт “Ямар ажилтан” гэсэнбаганыг бөглөхийг шаардана.  
Үндсэн хөрөнгийн тайлан Үндсэн хөрөнгийн тайлан гардаг болсон.Журналын бичилттэй уялддаг,Эзэмшигч болон салбар тус бүрээр эд хөрөнгийг харах боломжтой Байхгүй байсан

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

B-Багана бол Хяналтын багана. Жишээ нь дт талын нэг дансыг орхигдуулсан бол шалга-J гэсэн алдаа заана.Энэ нь таныг J баганыг шалгах хэрэгтэй гэсэн анхааруулга юм.Дансны харьцаа буруу хийгдсэн тохиолдолд “Буруу”, Авлага өглөгтэй харилцагчийн нэрийг D баганад оруулаагүй бол “Шалга D”, дансны харьцаа зөв хийгдсэн бол “Шүүлт” гэж гарна. Нийт хэдэн дансны харьцаа буруу хийснийг B6 нүднээс харж болно.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

D-Багана бол Авлага өглөгтэй холбоотой ажил гүйлгээний талаарх мэдээллийг уг багананд тохируулж тооцоо нийлсэн актаа харж болно.

Авлага, өглөгтэй холбоотой дансны бичилт хийсэн тохиолдолд B багананд ШалгаD гарна.Энэ тохиолдолд Tootsoonegt шийтэнд өр, авлага үүсэж байгаа харилцагчдын нэрийг оруулаж өгөөдЖурналын D багананд харилцагчийн нэрийг сонгож өгнө.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Шалга-Q-Sгэсэн алдаа заасан болЖурнал шийтний Q,R,S багануудад зардлын хуваарилалтыг хувиар оруулна.Жишээ нь:Ашиглалтын зардалын 50%-нь Ерөнхий Удирдлага,50% нь Бор Маркетингийн хэсэгт ашигласан харагдаж байна.Харин шатахууны зардалыг хуваарилаагүй учир B багананд Шалга Q-S гэсэн алдаа гарна. Q,R,S багануудад хувь оруулаж өгснөөр Орлогын Тайланд зөв хуваарилагдаж очно.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Шалга-P гэсэн алдаа заасан бол Өр, зээлээ төлсөн үед Шалга P гарна. Ямар зорилгоор өр тавьсан тэр шатгааныг нь P багананд хийж өгнө. Жишээ нь:ТЭМ зээлээр авсан өрөө дарж байвал P-ТЭМ,МТТ зээлээр аваад өрөө дарж байвал P-МТТ гэх мэт оруулна.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Энэ алдаа нь гараар оруулж өгөх хэсэгт зөөх үйлдлийг буруу хийснээс гардаг.

Жишээ нь cut үйлдэл хийвэл энэ алдаа гардаг.Засахдаа

Undo буюу буцаах үйлдэл хийж болно.

Өөр файл руу экспорт импорт хийж засаж болно.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Мөн энэ алдаа нь гараар мэдээлэл оруулдаг хэсэгт гардаг.Чирэх үйлдлийг буруу хийсгээс болж үүдэн гардаг. Засахдаа

Undo буюу буцаах үйлдэл хийж болно.

Өөр файл руу экспорт импорт хийж засаж болно.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Энэ алдаа нь гараар мэдээлэл оруулах хэсэгт гардаг алдаа юм.Энэ алдаа нь дараах шалтгааны улмаас гарна.

Тоо байх ёстой газар ., аль нэг нь илүү орсон

Санамсаргүй зай авсан

Илүү тэмдэгтүүд оруулсан үед гарна

    Засахдаа

Илүү тэмдэгтийг устгана

Өөр файл руу экспорт импорт хийж засаж болно.

Undo буюу буцаах үйлдэл хийж болно.

Дэлгэрэнгүйг : энд дарж үзнэ үү

Бараа материалын дэлгэрэнгүй тайлан дахь D4/шар / нүдэнд харахыг хүссэн ангиллаа сонгоод “Харах”, “С1 оруулах” хэсгийн ангилал сонгож харах гэсэн товчлуурыг дарснаар ангиллын тайлан гарах боломжтой. Үүний тулд бараа материалын нэрээ оруулж өгөхдөө ангилалаа бүрэн гүйцэт, зөв сонгож өгөх шаардлагатай.