Туршилтын хичээл явуулж эхэллээ /Үнэ төлбөргүй/

Дэлхийн банк 2012 онд Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсролын төвшинд явуулсан судалгаагаар манай улсын иргэдийн ихэнх хувь нь өрхийн санхүүгээ хөтөлдөггүй, банкны бүтээгдэхүүний тухай ойлголттой боловч  даатгал, хувьцаа, валют арилжаа зэрэг ойлголтуудаар тун дутмаг байна гэсэн дүгнэлт гарчээ.

Тиймээс Монголбанк, Сангийн Яам, Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны Яам, Санхүүгийн Зохицуулах Хорооноос “ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”/2016-2021/-ийг хэрэгжүүлж байгаа билээ.

Мэжик Чойс санхүү, бизнесийн сургалтын төв нийгмийн хариуцлагаа биелүүлж, үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо тохиолдуулан та бүхний санхүүгийн мэдлэгт, нэг өдрийн үнэ төлбөргүй хичээлүүдээрээ бэлэг барьж байна.

 Хичээлийн агуулга:

•        Санхүүгийн мэдлэг гэж юу вэ?

•        НББ гэж юу вэ?

•        Санхүүгийн ҮА-ны цикл

•        Нярав гэж хэн бэ? Нярав юу хийдэг вэ?

•        Нярав, Нягтлан бодогчийн уялдаа холбоо

•        Санхүүгийн тайлангийн ач холбогдол

•        Санхүүгийн тайлан чухал уу?

•        Санхүүгийн тайлангийн хэрэглэгч нь хэн вэ?

•        Санхүүгийн тайлангаас ямар мэдээлэл  авч болох вэ?   

•        Санхүүгийн тайлан гаргах процесс байгууллага бүр дээр адилхан байх уу?